Нийгэм мэдээ

"Халиа тошинд өртсөн 40-50 айл нүүх бэлтгэлээ хийж эхэлсэн"

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны айлууд халиа тошинд автаж, нүүж эхэллээ.

Энэ талаар тус хорооны засаг дарга Б.Батбаяраас тодруулахад, "Манай хорооны 80 гаруй айл өөрийн өмчдөө үнэлгээ хийлгэхээр хүсэлтээ өгсөн. Одоогийн байдлаар 40-50 айлын өмчид үнэлгээ хийсэн. Үнэлгээ нь хийгдсэн айлууд санхүүжилт нь орж ирэхээр нүүх төлөвтэй байгаа. Нүүснийх нь дараа бид НҮБ-тэй хамтран томоохон далан барихаар төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд манай дүүрэг тэр дундаа 26-р хорооны Туул голын ай савын дэргэдэх айлууд халиа тошинд их өртдөг. Жил бүр ингэж, санхүүгээрээ хохирч байгаа учраас бид энэ жил сайн чанарын далан барихаар төлөвлөж байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Админ биш
Админ биш
2 сар 17, 2025 12:28

Эхнээсээ л газар олготоо зөв хийж, олон жилийн геодизин суд�##�гааны дүнд үндэслэн газар олгодог байх хэрэгтэй шд. Сүүлд нь ингэж төсөв үрэх ямар хэрэг байдаг ч юм уу

Бургас
Бургас
2 сар 17, 2025 14:21

Мод бургасыг тарьсан нь зөв

Зочин
Зочин
2 сар 17, 2025 15:19

Эцэст нэг нүүхээр болжээ өөр шинэ газар олгоосой

Холбоотой мэдээ

Back to top button