KICKASSFACTS: Шинэ жилийн баярын тухай ЧИХ ДЭЛДИЙЛГЭМ 13 БАРИМТ

Eguur.mn сайт үүний өмнө Kickassfacts сайтаас орчуулж бэлтгэн Чингис хааны тухай ЧИХ ДЭЛДИЙЛГЭМ 10 БАРИМТ нийтлэлийг хүргэсэн. Харин энэ удаад шинэ жилийн баярт холбогдуулан мөн сайтаас хамгийн сонирхолтой гэсэн 13 баримтыг түүвэрлэн орчууллаа. Зарим баримт итгэхэд бэрхтэй мэт санагдавч, уншигч та kickassfacts.com сайтаар зочлон, баримт бүрийн эх сурвалжтай танилцах боломжтой юм.
-1-
АНУ-ын Нью-Йорк хот дахь “Time Square” талбай, он солигдох мөч. Асар олон хүн цугларснаас үүдэн нийтийн бие засах газрын нойл хүрэлцээүгүй болдог тул нэжгээд хүмүүс насанд хүрэгсдийн памперс зүүж, салют буудахыг хардаг.

-2-
Этиоп улсын хуанли 13 сартай. Тэдний хувьд одоо 2012 он үргэлжилж буй. Үүний дээр шинэ оноо есдүгээр сарын 11-нд гаргадаг уламжлалтай аж.

-3-
Л.В.Бэтховений есдүгээр симфонийг Япончуудтай хамгийн анх Дэлхийн 2-р дайны үед герман цэргүүд танилцуулж байжээ. Тэд шинэ он солигдох үдэш их симфонийг тоглосон. Өнөөдөр арванхоёрдугаар сарын 31-ны шөнө Л.В.Бэтховэний есдүгээр симфонийг толилуулна гэдэг Япончуудын хувьд уламжлал болсон гэнэ.

-4-
Зөвлөлт Холбоот Улсын үед шашин шүтэх эрх чөлөөг хязгаарлаж байсны хувьд Санта Клаусын байр суурийг Өвлийн Өвөө гэх дүр орлох болсон. Энэ нь өвлийн улирлын эзэн савдаг бөгөөд, шинэ жилийн үдэш гацуур модны доор багачуудын бэлгийг тавьж орхидог гэсэн яриа бий болсон нь өнөөг хүртэл Зөвлөлтийн нөлөөнд байсан улсуудад уламжлал болж "амьдарсаар” байна.

-5-
Солонгос болон зарим Азийн орнуудын уламжлал ёсоор аливаа хүүхэд эхийн хэвлийгээс мэндэлмэгц нэг нас хүрнэ. Чингээд шинэ он солигдох мөчид дахиад нэг нас нэмэх учиртай. Үүгээр бол, арванхоёрдугаар сарын 29-нд төрсөн хүүхэд гурав хоногийн дараа хоёр нас хүрэх нь.

-6-
2010 онд, Москвагийн төвд “Бэлэвсэн аалз” террорист бүлгэмээс бөмбөлөг тэслэх хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулахаар бэлдээд байв. Бүсэндээ тэсрэг бөмбөгийг удирдлагатай нь хамт зүүж явсан эмэгтэйн гар утсанд эхлэх дохио ирмэгц бүх зүйл хэрэгжих учиртай байж. Гэвч түүнд төлөвлөсөн хугацаанаас хоёр цагийн өмнө шинэ жилийн мэндчилгээ ирсэн бөгөөд, улмаар эмэгтэй ганцаар тэсэрч амь үрэгдсэн төдийгүй өөр нэг ч хүн бэртэж, гэмтээгүй байна.

-7-
Хавайн шинэ жилийн баяр тэмдэглэх эртний уламжлал ихээхэн сонирхолтой. Тэд бүтэн дөрвөн сар дамнаж “шинэ оноо гаргадаг” байсан төдийгүй энэ хугацаанд ямар ч дайн, албан ажил үүрэг гэж байхгүй, бүгдээр бүжиглэж, дуулж өнгөрөөдөг байсан гэх.

-8-
Тайландад он солигдох өдрийг Засгийн газрын санхүүжилт бүхий усаар байлдах тоглоом тоглож өнгөрөөдөг уламжлал бий.

-9-
Япон улс, Акита хот. Шинэ жилийн үдэш эрчүүд нь уулын савдгийн хувцас өмсөж, согттолоо ууна. Чингээд багачуудад эцэг эхээ үл хүндэтгэх, залхуу хойрго байх зан суулгахгүйн тулд айлгадаг гэнэ.

-10-
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд Перучууд “Таканакю” гэдэг ёслолыг хийж гүйцэтгэнэ. Үүгээр аав, ээж, хүүхэд гээд тухайн гэр бүлийн бүх гишүүд архи ууж, согтох учиртай бөгөөд өөр хоорондоо зодолддог. Ингэснээр шинэ оноо нэг нэгэндээ буруу санахгүй, цоо шинэ "дотортойгоор” угтдаг гэх.

-11-
Францын хувьсгал өрнөж дууссаны дараа эл үндэстэн аравтын тоолол бүхий шинэ хуанли хөтөлж эхэлсэн удаатай. Долоо хоног нь арван хоногтой, нэг өдөр нь арван цагтай, нэг цаг нь 100 минуттай, нэг минут нь 100 секундтэй. Ингээд 1-р оныг эхлүүлж байжээ.

-12-
Хойд Солонгосчууд дэлхий нийтээр ашигладаг Грегорийн хуанлийг албан ёсоор хэрэглэдэггүй. Тэд Juche гэх хуанлийг барьдаг бөгөөд үүний тоолол нь Хойд Солонгосын анхны удирдагч Ким Ил Сунгийн төрсөн өдрөөр эхэлдэг юм байна.

-13-
“Longplayer” нэртэй 1000 жилийн турш үргэлжлэн сонсогдохоор тооцоолсон хөгжим бий. Тодорхой физикийн хуулийн дагуу бүтээсэн энэ цогц зохион байгуулалт бүхий нэгэн төрлийн хөгжмийн зэмсэг 2000 оны нэгдүгээр сарын 1-нд дуугарч эхэлсэн бөгөөд тасралтгүй үргэлжилсээр 2999 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах аж. Мөртлөө, эхнээсээ дахиад тоглуулагдах тухай нь KICKASSFACTS сайт дурьджээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.