УЛС ТӨР

Б.Жавхлан: Нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлэхийн тулд компаниудад өртгийг бууруулах үүрэг өгсөн

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногоос хойш валютийн нөөц өндөр гарсан. Хувийн уурхайнуудаас хийгдсэн экспортын дүн нөлөөлж 40 гаруй сая ам.доллароор өссөн нь Төв банкны валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлж 5.2 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын ажлын хэсэг ажилдаа орохдоо валютын нөөц чухал гэдэг дээр голчилж анхаарсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар боллоо. Үүнд,

  • Боомтууд дээр зөв эрэмбэлж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарах
  • Биет хэмжээг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд төмөр зам дээр гартал өртгийг бууруулахыг тээврийн болон нүүрсний компаниудад үүрэг өгсөн.

Засгийн газрын болон Монголбанкны ч хийх ажил гэж бий. Нөөцийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийг сайжруулах нь Засгийн газрын аижл. Интервенц хийх нь Монголбанкны ажил. Тал талаас хийх ажлаа хийж байна. Засгийн газрын зүгээс хийх ажлаа хийж, экспортыг нэмэгдүүлэх тал дээр ажилласаар байгаа.

Оросын талаас ЕАЭЗХ-той хийх түр хэлэлцээний асуудалд шамдуулаад байгаа юм биш. Бид өөрсдөө сүүлийн 20 жил шавдуулсан. Чөлөөт худалдаа гэдэг импорт, экспортын хоёр урсгалтай. Дотооддоо хангадаг олон бараа бүтээгдэхүүнийг хамгаалаад, том зорилго буюу ХАА-н гаралтай түүхий эдийг экспортлох бодлогоосоо ухарч болохгүй. Бүтээгдэхүүн нэг бүрээр нь хэлцэл хийж, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж байгаа. Трамп тарифтай холбоотой энэ үед ЕАЭЗХ-той түр хэлэлцээ хийгээд үзье. Гурван жилийн хугацаанд болохгүй бол больж болно. Дулааны цахилгаан станцын тухайд бид ТЭЗҮ-тэй байх ёстой. Үнэлгээний хувьд зах зээлийн үнэлгээгээр л явна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 16, 2025 17:40

Тэнэг Жавхлан чи эдийн засагч, санхүүч нтр биш юм уу Өртөгийг захиргааны аргаар тогтоодоггүйг мэддэггүй хар гайха л уу даа ?!

Зочин
Зочин
4 сар 17, 2025 07:44

ulaan nuurschin gar

зочин
зочин
4 сар 17, 2025 09:03

Төрийн өмчит компаниуд өртөгөө бууруулах гэхээр ЗГ-с шахааны менежерүүд шахаад зард�##� нэмээд байхаар яах вэ нэг амаараа өртөгөө бууруул гээд өөр нэг амаараа орон тоо нэмээд байхаар яах ёстой вэ. яяяяяяяяяяяяяяяг яаг яах ёстой болж байнаа

Холбоотой мэдээ

Back to top button