849 тэрбумын өртөгтэй "Гашуунсухайт-Ганцмод" боомтын ТЭЗҮ-д саяхан бүртгүүлсэн компани шалгарав

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 849 саяар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл хийлгэх тендерийг өнгөрсөн сарын 01-ний өдөр зарласан байдаг.
Тодруулбал, Уг тендерийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагатаа
- Дээд, доод бүтцийн нарийвчилсан зураг төсөл, тайлан, техникийн шаардлага
- Урт гүүрийн нарийвчилсан зураг төсөл, тайлан, техникийн шаардлага
- Эрчим хүчний нарийвчилсан зураг төсөл
- Барилга байгууламжын нарийвчилсан зураг төсөл
- Дохиолол холбооны нарийвчилсан зураг төсөл, тайлан, техникийн шаардлага
- Авто замын нарийвчилсан зураг төсөл, тайлан, техникийн шаардлага
- Тоног төхөөрөмжийн нарийвчилсан зураг төсөл, тайлан, техникийн шаардлага
- Судалгаа
- Тоо хэмжээг нарийвчлан тусгах шаардлагатай хэмээн заасан байна.
Тендерт тусгагдсан өртгийг Төрийн худалдан авах ажиллагааны газар өөрийн хөрөнгөөсөө бүрдүүлнэ гэж тусгажээ. Харин энэ онд санхүүжүүлэх дүн нь 198 тэрбум төгрөг байх аж.
Уг тендерт холбогдох материал хүлээн авах хугацаа өнөөдөр дууссан бөгөөд хоёр компани үнийн санал ирүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Тухайн мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Удмаар China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., Ltd. тус тендерт 848.8 тэрбум төгрөгийн үнийн саналтайгаар шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон байна. Тухайн компанийг судлан үзэхэд Монголд ажил гүйцэтгэж байсан туршлагагүй, өөр тендерт үнийн санал явуулж байсан удаагүй аж.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2025-04-02/-нд бүртгүүлсэн Монгол хөрөнгө оруулалттай, төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха Монголын топ луйварчин сайд хийгээд л. Самран дөө самран гэж
Ойлгомжтой
Ганц ТЭЗҮ хийх компанийн сонгон ш�##�гаруул�##�т биш байлгүй дээ!Нийт бүтээн байгуул�##�тын дүн нь 849 тэрбум байх.Тэзү хийх, бүтээн байгуул�##�т 2 ш�##� өөр ойлголт Шүү! Тодруулна уу?
Sain sudalj baij bichne u.
5хан км замын зөвхөн ТЭЗҮ-ийн үнэ 849 тэрбум төгрөг, эд нар ёстой дэлхийд байхгүй луйвар хийх юмаа, буудах хэрэгтэй ийм хулгайч нарыг
2 лаа нэг хүний компани шүү дээ. Ингэж хулгай хийдэг юм. Мэдвүү
Ёоёо зөвхөн ТЭЗҮ нь 849 тэрбум. Энэ хулгайчуудыг толгой дара�##�ан буудах юмсан.
Тэрбум юм уу, сая юм уу. Хольж бичээд байх юм, үг нь энэ хоёр тоо мянга дахин зөрүүтэй.
Энэ сайд хувьдаа төмөр замтай яагаад зам тээвэр бараадсан нь хэнд ч ойлгомжтой