УЛС ТӨРУлс төрийн мэдээ

849 тэрбумын өртөгтэй "Гашуунсухайт-Ганцмод" боомтын ТЭЗҮ-д туршлагагүй, Монгол 2 компани үнийн санал ирүүлэв

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 849 саяар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл хийлгэх тендерийг зарласан байдаг.

Тодруулбал, Уг тендерийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагатаа

  • Дээд, доод бүтцийн нарийвчилсан зураг төсөл, тайлан, техникийн шаардлага
  • Урт гүүрийн нарийвчилсан зураг төсөл, тайлан, техникийн шаардлага
  • Эрчим хүчний нарийвчилсан зураг төсөл
  • Барилга байгууламжын нарийвчилсан зураг төсөл
  • Дохиолол холбооны нарийвчилсан зураг төсөл, тайлан, техникийн шаардлага
  • Авто замын нарийвчилсан зураг төсөл, тайлан, техникийн шаардлага
  • Тоног төхөөрөмжийн нарийвчилсан зураг төсөл, тайлан, техникийн шаардлага
  • Судалгаа
  • Тоо хэмжээг нарийвчлан тусгах шаардлагатай хэмээн заасан байна.

Тендерт тусгагдсан өртгийг Төрийн худалдан авах ажиллагааны газар өөрийн хөрөнгөөсөө бүрдүүлнэ гэж тусгажээ. Харин энэ онд санхүүжүүлэх дүн нь 198 тэрбум төгрөг байх аж.

Уг тендерт холбогдох материал хүлээн авах хугацаа өнөөдөр дууссан бөгөөд хоёр компани үнийн санал ирүүлсэн байна.

1.Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК 951 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Уг компани нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2025-03-24/-д бүртгүүлсэн Монгол хөрөнгө оруулалттай, төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй.

Өмнө нь тендерт шалгарч, ажил гүйцэтгэж байгаагүй, одоогоор уг тендерээс гадна Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол БАГЦ-1, Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам /Зүүн бүс/ гэх хоёр тендерт үнийн саналаа хүргүүлсэн байна.

2.China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., Ltd. 848.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Уг компани нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2025-04-02/-нд бүртгүүлсэн Монгол хөрөнгө оруулалттай, төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй. Өмнө нь тендерт шалгарч, ажил гүйцэтгэж байгаагүй, үүнээс өөр тендерт үнийн санал хүргүүлээгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2025 19:50

Туршлага байхгүй шинэ компани Инженер сайн байж болно шүү дээ.

Арман
Арман
4 сар 30, 2025 21:17

Хулгайчууд идэх гэж бгаа

Зочин
Зочин
5 сар 1, 2025 00:01
Reply to  Арман

Дандаа муудна

Зочин
Зочин
5 сар 1, 2025 06:31

Хэрэггүй ээ хий дэмий хайран мөнгө �##�дахын нэмэршдээ

Иргэнзочин
Иргэнзочин
5 сар 1, 2025 08:55

Энэ 2 компани чинь 2-лаа Хятад компаниуд байгаа юм биш үү. China нэр орсон юм байна даа

Зочин
Зочин
5 сар 1, 2025 15:51

2 хятад компани л байх юм. Монголын компани хятад нэртэй байдаг болчихсон юм уу

Зочин
Зочин
5 сар 6, 2025 15:53

Юун Монгол компани вэ? Хятадын гэсэн нэртэй байж зүгээр л цэвэр Хятад компаниар бариулахгүй.
Хятадуудтай хамтарсан Улс төрчийн л компани юм бишүү?
Ингэхээр л бүтэхгүй идэж уух, унагаах нь ихдээд ямарч чанаргүй л бүтээн байгуул�##�т болгондоо.......

Холбоотой мэдээ

Back to top button