Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэдхэн гишүүн хэлэлцэж байна

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 13 гишүүн эмнэлгийн болон чөлөөтэй, гадаад томилолттой, 100 гишүүн ирцээ бүртгүүлжээ.
Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд танхимд бүрэн сууж, асуудалд оролцоогүй нь шууд дамжуулалтын үеэр харагдав.
Төсвийн хүрээний мэдэгдлийн араас “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай зэрэг УИХ-ын гишүүдийн зайлшгүй анхааран хэлэлцэх ёстой агуулгууд дээр ийн чуулганы танхимд олонхиор сууж хэлэлцэхгүй, ирцээ бүртгүүлчихээд гарч байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн нэг амьдр�##�даа дөмөгхөн хөдлөх гэхээр дандаа бүтэхгүй болохгүй гэж хуцдаг
ДАРААЧИЙН БЯЛУУНААС ХҮРТЭХ ГЭЭД БҮГД ХОРОО НАЙРУУЛААД ЗАВГҮЙ