Улс төрийн мэдээ

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийнхан ₮280 саяар сувилалд амарна

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК 280 сая төгрөгөөр рашаан сувилалд амрах тухай тендер зарласан байна.

Зорилго нь "Рашаан сувилалд амраах сувилуулах ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчин түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчлэн эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, халдварт бус өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх" хэмээжээ.

Ингэхдээ хэвийн бус нөхцөлд ажилладаг 400 ажилтнаа долоо хоног амраах юм байна. Тооцоолон үзвэл нэг хүн 700 мянган төгрөгөөр сувилуулна гэсэн үг юм. Гэхдээ рашаан сувиллын байгууллагад тавигдах шаардлагад "5.2 ЭМД-ын газартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх гэрээ байгуулсан байх" багтжээ. Тэгэхээр нэг хүний долоо хоногийн сувилгаа ЭМД-аар хөнгөлөгдөөд 700 мянгыг төсөвлөсөн гэсэн үг.

Энэ онд санхүүжих 280 сая төгрөгийн өртөгтэй эл тендерээ /2025-05-19/-ний өдөр зарласан бөгөөд үнийн саналаа энэ сарын 09-ний өдөр хүртэл хүлээн авсан юм.

Улмаар ЭМЖЖ, Эй Жэй нью тур гэх хоёр компани 243-270 сая төгрөгийн үнийн санал явуулсан байна.


Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж өнгөрсөн оны долоон сараас эхлэн ажиллаж буй. Тэрбээр “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн дэд захирал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн санхүүгийн газрын захирал,“Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа үйлдвэрийн газарт захирлаар тус тус ажиллаж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button