НИЙГЭМНийгэм мэдээ

Үнийн өсөлтийн голлох шалтгаан нь цахилгаан хэрэглээний төлбөр

Үнийн өсөлт жилийн өмнөхөөс 8,2 хувиар өссөн нь цахилгаан хэрэглээний төлбөр нэмэгдсэнтэй холбоотой аж. Мөн үүнд хамгийн их нөлөө үзүүлсэн хүчин зүйлсийн жагсаалтыг орон сууц, ус, түлшний үнэ эзэлж байна. Түүнчлэн хувцас, бөс барааны үнэ ч тодорхой хувиар нөлөөлжээ. 

Үүнээс гадна аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 18.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 532.0 тэрбум төгрөгөөр багасжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 13.5 их наяд төгрөг болж 1.1 их наяд төгрөгөөр багассан нь голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2.4 их наяд төгрөг, газрын тос олборлолт 78.9 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Харин боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 3.4 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 6.7 хувиар өссөн. Үүнд, хүнсний бүтээгдэхүүн 104.8 тэрбум, ус ундааны үйлдвэрлэл 73.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button