Хятадын талаас “Сибирийн хүч-2” төслийн өртөг дээр саналаа нэгтгээгүй хэвээр байна

Оросын талаас Монголоор дайруулах “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг урагшлуулахаар тал талд ажилласаар буй.
Өнөөдрийг хүртэл бүрэн эцэслэгдээгүй ч, хэлэлцээний шатандаа Монголын талтай хэд хэдэн удаагийн уулзалт хийж, одоогийн байдлаар “Газпром” компанийн төлөөлөл манай Засгийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Нийтдээ 2594 км урт үргэлжлэх уг хийн хоолойн ихэнх хэсэг нь Монголоор дайрах тул бүтээн байгуулалт, дамжуулалт, төлбөр зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлага бий. Гэвч төслийг урагшлуулахад хамгийн том бэрхшээл нь Хятадын талаас худалдан авалтын үнийн санал дээр төдийлөн тохиролцохгүй байгаатай холбоотой юм.
Хятадын CNPC компани нь “Сибирийн хүч-2” төслийн гол оролцогч бөгөөд тэдний зүгээс ОХУ-ын дотоодын үнээр хий худалдан авах хүсэлт илэрхийлсэн ч Оросын талаас энэ саналыг шуудхан хүлээж аваагүй.
Харин олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Москвагийн зүгээс уг хийн хоолойгоор дамжуулан Улаанбаатарт нөлөөгөө тогтоож буй хэмээн Бээжин шүүмжилж, геополитикийн ач холбогдлоор нь шүүмжлэнгүй хандаж байгаа хэмээн тайлбарладаг. Энэ долоо хоногийн эхээр “Газпром” компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер Монголд хүрэлцэн ирж, газрын тос, байгалийн хийн салбарт түншлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.
Хэдийгээр Монголын талаас боломжит бүх дэмжлэгийг үзүүлсээр байгаа ч Бээжин эцсийн хэрэглэгчийн хувиар бүрэн хэлэлцэж тохироогүй бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх сард уг асуудлыг Хятадад айлчлах үеэрээ Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй хэлэлцэх товтой байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түүгээр яваа гайг үүгээр дуудна гэж эртний үг байдаг!!! МАН мафиууд д�##�дагнаж байж �##�уулах вий дээ!!!
Энэ хоолойг бүү бариул!
Barihgui ee manaihniig taltsuulaad l bj bailgah bodlogo
Ямар а�##�знууд нь улаан оростой хэлэлцээд шаагаад бдаг бнаа.
2 �########� манай улсыг хөгжүүлэхийг хүсэхгүй
Украйныг яагаад түрэмгийлсэнийг мэдэхгүй хүн байгаа гэж үү?.Украйнаар дамжиж Eвроп руу гардаг хийн хоолойн төлбөрөөс болж дайн эхэлсэн шүү.Хамга�##��##�т нэртэй энгийн хувцастай вагнэрийнхэн орж ирнэ,эхлээд өөрсдөө өөрсдийнхнөөсөө хэдэн хүн нухна, дараа нь монголчууд ингэлээ гээд цэргийн хувцасаа өмсчихнө,зэвсгээ өдөр тутам хэрэглэнэ.Энэ бол оросуудын уламжл�##�т туршигдсан арга нь,саяхан 2025 онд путлэр оросод болсон олон улсын пэтробургийн чуулган дээр :орос цэргийн мөр гарсан газар бол оросын нутаг гэсэн!Та нарын эрх чөлөө тусгаар тогтнол дуусна даа!Энэ хоолой Монголд сайн зүйл авчрахгүй.
МАН -ынхан юу хийгээд байнаа. Дэлхийн улсууд дургүйцэж байгааг мэдэж л байгаа байхдаа. Ганц хоёр хүний үйлдлийг дэмжиж байгаа засгийн газар гэж юу байхав дээ...