Гадаад мэдээДЭЛХИЙ

Луврын музейн хулгай зохион байгуулалттай гэмт хэрэг байгаагүй гэв

Дэлхийн хамгийн их хүн зочилдог Луврын музейгээс 102 сая ам.долларын үнэт эдлэл алдагдсан. Цагдаа нар дөрвөн сэжигтний гурвыг нь баривчилсан байгаа. Парисын прокурорууд мэдэгдэл хийхдээ сэжигтнүүд зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцөөс гаралтай бус жижиг гэмт хэрэгтнүүд байсан гэжээ.

Хоёр долоо хоногийн өмнө хоёр эрэгтэй Луврын музейн гаднах краныг ажиллуулж, хоёр давхрын цонхыг хагалаад хэдхэн минутын дотор хулгай хийн зугтсан. Тэднийг мотоциклтой хүлээж байсан хоёр хамтрагч нь тээвэрлэсэн юм. Парисын прокурор Лауре Беккуау “Өдөр тутам гараад байдаг гэмт хэрэг биш ч гэсэн зохион байгуулалттай гэмт хэргийн оргил бас биш” гэж хэлсэн байна.

Беккуау “Тэд бол мэдээж нутгийн иргэд. Сена-Сент-Денид бараг бүгдээрээ амьдардаг” гэжэ. Сена-Сент-Дени нь Парисын хойд хэсэгт оршдог бага орлоготой дүүрэг юм. Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес “Le Parisien” сонинд хэлэхдээ баривчлагдаагүй байгаа сэжигтэн хулгайг зохион байгуулсан хүн байх магадлалтай гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button