Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Г.Занданшатар хуурав уу, тохиров уу|…Н.Учрал, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Энхбаяр

МАН-ын Их хурал болохоос ердөө гурав хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргад өрсөлдөхгүй гэж мэдэгдлээ. Энэ хууралт уу, жинхэнэ үү.

Жинхэнэ|Хөшигний ард яригдаж байгаагаар энэ тохироо даваа гарагт Ерөнхийлөгчийн дэргэд хийгдсэн байна. Тохирсноор, Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан нарын аль нь ч МАН-ын даргад нэр дэвшихгүй. Н.Учралыг МАН-ын дарга болон спикерт нэр дэвшүүлэх хувилбар. Эсвэл уг хоёр суудлаа С.Бямбацогт, Н.Учрал, Ж.Энхбаяр нар хуваах санал яригджээ.

Үүгээр Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайгаар лавшруулж шалгахгүй. Г.Занданшатарын танхимыг МАН-ын даргын хувиар Н.Учрал дэмжих замаар үргэлжлүүлэх. Н.Учралд МАН-ын даргаас гадна спикерийн суудалд очихгүй бол С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын аль нэгээр парламент удирдуулах хувилбар бас яригджээ. Нөгөө талд Х.Нямбаатарын нэр нэн эртнээс энэ хувилбар дээр битүү яригдсан ч шууд хориглох тулгалт хийсэн гэгдэв. Өнөөдөр энэ явц Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргах эсэхээс хамаарахаар байна.

МАН-ын тохироо цааш үргэлжлэхдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар эсвэл Б.Энхбаяр хоёрын аль нэг нь нэр дэвших хувилбар яригдсан байна. Б.Энхбаяр 1977 оны хоёрдугаар сард төрсөн тул Ерөнхийлөгчид нэр дэвших 50 насны босгоо хангаж байгаа гэх. Харин Г.Занданшатар үе дотроосоо С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас илүүтэйгээр Ерөнхийлөгчид нэр дэвших амбицаа хүчтэй хадгалахад ихээхэн анхаарч буй.

Хууралт| Хачирхалтай нь Г.Занданшатарын мэдэгдэл гаргах асуудлыг ЗГХЭГ-ын дарга нь ч, ажлын алба нь ч мэдээгүй байсан бөгөөд гэнэт хэвлэлийн албаа дуудаж бичүүлээд, шууд нийтлүүлсэн гэгдэж байна.

Мэдэгдлийн дараа сайд нар нь бөөндөө Г.Занданшатарын өрөөнд орсон гэх агаад өдөр нь цөөн хүмүүст дуудаж хэлээд, санал сонсоогүй гэгдэв. Ингэж Г.Занданшатар Л.Мөнхбаатарыг ариун цэврийн өрөө ороод гараад ирэх хооронд гэнэт чөлөөлсөн шигээ гэнэтийн, учир нь үл олдох алхам хийжээ.

Гэхдээ МАН-ын даргад өрсөлдөхөд чиглэсэн бэлтгэл ажлаа зогсоогүйг паблик орчноос өчигдөр орой ч анзаарч болохоор байв.

Тактикаар Ж.Энхбаяр, Н.Учрал зэрэг дүрүүд нэрээ татаж, Г.Занданшатараа дэвшүүлснээр өнөөх нь нүүрсний хулгайтай тэмцдэг баатарын дүрээр МАН-ын Их хурал дээр тоглолт хийж болох хувилбар. Гэвчиг танхимын тэргүүнийхээ ийм таамаглашгүй байдлыг түших үү. Өөрт ашигтай бүх орон зай дээр урваж шарваж, Ерөнхий сайд ба МАН-ын даргын суудлыг зүүдэлж яваа Н.Учрал ухарч өгөх үү зэрэг тодорхойгүй асуудлууд бий.

Тохироо юу, хууралт уу| Энэ явц МАН-ын Их хурлаар тодорхой болох нь ээ. Алга хөрвүүлэх хооронд улс төрийн нөхцөл байдал хөшигний ард хувьсаж чаддаг. Бага хурал ба Их хурлын өмнөх байдлууд хүчний хувьд эрс ялгаатай болчихсон нөхцөлд Д.Амарбаясгалангийн тактикийг бус Г.Занданшатарын юу бодсоныг, Ерөнхийлөгчийн Н.Учралын талаарх нөхцөл байдлыг үнэлж харвал илүү бодитой таамаглал болох магадлалтай. Өөрийнх нь санаачлагаар баталсан МАН-ын дүрмээр Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөх нь байтугай гишүүнчлэлээс хасагдах нөхцөл үүсчхээд байгаа.

Түүнчлэн 50 насны босгоо Ерөнхийлөгчийн сонгуулийн жил дөнгөж давах Б.Энхбаяр олон нийтийн дэмжлэг авах дүр үү гэвэл огт биш юм. Нам дотроо ч тэр гишүүнчлэлээс хассан шийдвэр хийгээд хүлээн зөвшөөрөгдөлт тэг түвшинд байгаа. Тэр Бага хуралдаа ч орох нүүргүй, үүднээс буцсан. Саях ЗГ-ын мэдээллээс ч Г.Занданшатар "ярдаг нохой"-гоо нуухад хүрсэн билээ. Мөнхүү спикерт С.Бямбацогт эсвэл Ж.Энхбаяр нарын аль нэг нь очвол уг байр сууринаас 2027 онд амбицаа ил гаргах өөр дүрүүд юм. Энэ тохиолдолд тэр үеийн Г.Занданшатар ямар байх вэ. Ийм логикоор бол тэр хууралт хийж байж болохоор.

Харин удтал өвдөөд сэргэхдээ Ерөнхийлөгчийг “Аав аа” хэмээн дуудсан хэмээн номондоо бичсэн Н.Учралын төрийн гурван өндөрлөг болох мөрөөдлийг стратегич түвшнээс У.Хүрэлсүх хэрхэн удирдах уу гэдэг нь бас нэг өөр асуудал юм. Ямартай ч Г.Занданшатар намынхаа Их хурлын өмнө ийм бөмбөр нижигнүүлчихлээ. Бөмбөрийн дуунаар хэн ялах бол гэдэг л…

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
101 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амарбаясгалан нүүрсний хэрэгт холбогдсон гэдгийг бүгд мэднэ, гэтэл одоо “түгжигдэхгүй” тохироо хийж байгаа гэхээр үнэхээр дотор муухай

Зочин
Зочин

Учрал бол Данхын дүрс хувирсан хувилбар...Энэ хоосон толгой тун удахгүй л дээ

Зочин
Зочин

Zandanshatar, Uchral, Amarbayasgalan bugd neg bag. Hen ni darag boloh n hamaagui, bugd neg hulgain buteegdehuun

Зочин
Зочин

МАН доторх энэ жүжиг үнэндээ залхуу хүргэж байна. Хэн нь ч шударга хүн биш, бүгд суудлын төлөө цаанаасаа тохирсон л байна

Зочин
Зочин

Бямбацогт, Энхбаяр хоёрын аль нь ч ард түмэнд нэр хүндгүй. Нам дотроо суудал булаалдаж байгаа дүр зураг гудамжинд гарсан хулгайчдын тэмцэл шиг л

Зочин
Зочин

Эд нар бүгд хоорондоо тохирчихсон байж магадгүй. Ерөнхийлөгчийн дэргэд хийсэн тохироо гээд байгаа нь үнэн байвал бүр илүү ноцтой

Зочин
Зочин

Amarbayasgalan er ni namdaa oroh nuurgui bolson gj unshij bsan unen bol tgd yamar ch oron zai bhgui

Т1т
Т1т

ДАН ХУЛГАЙЧУУД... Ашгүй нүүрсний хулгайн нам сөнөвөө хөөрхий.

Зочин
Зочин

Нэг л их моодрохсон, чамирхсан хэдэн өгүүлбэр нь хүнд олигтой буухгүй, ойлгогдохгүй, утга агуулга, логикийн хувьд авцалдаагүй, зөрчилтэй бичвэрээр тархи угаахаа боливол яана танай сайт...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зүгээр л яс хаясан, талцуулсан бүдүүлэг хэллэгтэй, гудамжны хов байна

Зочин
Зочин

Занданшатар гэнэт мэдэгдэл хийсэн ч бусад нь бүгдийг мэдэж байсан юм шиг л байна. Н.Учрал, Амарбаясгалан нарын энэ “тоглоом” ил байхад ард түмнийг хуурч чадахгүй дээ

Зочин
Зочин

Занданшатар “өрсөлдөхгүй” гээд шоу хийж байгаа юм биш үү? Дараа нь “ард түмний шахалтаар” гээд эргээд дэвшүүлбэл гайхах юм алга

Зочин
Зочин

Н.Учрал гэж нэг дүр гараад ирэх бүртээ “шинэ үеийн төлөөлөл” гэж ярина, гэтэл хуучин үеийнхэнтэйгээ адилхан авиртай шүү дээ

Зочин
Зочин

Zandanshatar show hiij bna daa, ard ni bugd tohirson bna gj haragdaj bna. MAN odoo uur bolj chadahgui ee, bugd neg shogiin toglolt

Зочин
Зочин

MAN-iin dotorh ene tohirol bol buzar yum. Amarbayasgalang nuursnii hergees gargah gej tohirson bol yostoi zavaan

Зочин
Зочин

Byambatsogt, Enkhbayar 2 ugaasaa ner hundgui, uchral ch gesen ajil hiideg hun bish, yuch hiideggui yumnuud

Зочин
Зочин

боссуудийн тохироогоор л биднийг удирдах юм байна л даа

EhdЗочин
EhdЗочин
Reply to  Зочин

Ta nar uursdinhoo tuluu temcehgui um cin tegne shd

Зочин
Зочин

Одоо ингээд Амарбаясгаланийн нүүрсний хулгай аажмаар нам болно! Хулгайчууд хулгайчыг бариарай гэж хашгирдаг болхоос барьдаггүй л юм байна л даа! Яагаад гэвэл ардын намынхан бүгдээрээ өлөн хулгайчууд!

Зочин
Зочин

Занданшатар өөрөө “ёс суртахуун” яриад явдаг мөртлөө ингэж гэнэт алхам хийхээр итгэл төрөхгүй байна. Энэ чинь улс биш, хувийн компани биш дээ

Зочин
Зочин

МАН-ын дотоод зодоон нь ард түмэнд ашиггүй, зөвхөн суудлын наймаа болж байна. Нэг нь халагдаж, нөгөө нь дарга болохын тулд жүжиг тавьж байна

Зочин
Зочин

Naad “uls turiin bombor” chine hudlaa sh dee. Ard ni Hurelsukh, Uchral 2 suuj bgaa ni todorhoi

Зочин
Зочин

Zandanshatar er ni iim gents gar, hezee ch hamtiin shiidver gargahgui, ooriinhoo PR iig boddog l hun

Зочин
Зочин

Zandanshatar “bi uls turiin soyoltoi” gedeg hernee ard ni bugdiig tohiruulj hudlaa medegdel gargadag

Зочин
Зочин

ene bugd naad taliin hugjmel shou shuu, ard ni buh tohirol duussan, MAN bol odoo ard tumnii nam bish

Зочин
Зочин

Занданшатар нүүрсний асуудлыг орхисон бишээ, одоо ч тэр сэдвийг хөдөлгөж байгаа. Бусад нь дуугүй болохыг хүсч байгаа ч тэр бууж өгөхгүй байгаа нь сайн

Зочин
Зочин

Нүүрсний хулгайчид одоо айж эхэлж байгаа. Занданшатар ядаж энэ асуудлыг гаргаж ирсэн ганц хүн. Тэрийгээ дуусгах л хэрэгтэй

Чинзо
Чинзо
Reply to  Зочин

Хэрвээ Занданшатар улс төр хийж байгаа бол нүүрсэнд холбогдсон новшнуудаас хурдан са.лах хэрэгтэй дээ.Эс чадва.л өөрөө хөнтрүүлнэ.Үнэхээр ерөнхийлөгч болох а.лсын бодол байгаа бол нүүрсчдийг нухаж байж ард түмний итгэл олноо доо.

Зочин
Зочин
Reply to  Чинзо

MCS тэй нийлчихээд нүүрсний хулгай гээд тэнэгтээд байх юмаа

Зочин
Зочин

Занданшатарын тэмцэл дуусаагүй ээ, харин ч дараагийн шатандаа орсон гэж ойлгогдож байна. Өөрийг нь унагаах гэж байгаа нөхдүүд л айж байгаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

MCS тэй нийлчихээд нүүрсний хулгай гээд байгаа нь үнэхээр инээдтэй бнаа

Зочин
Зочин

Нүүрсний хулгайтай дайн чинь нэг өдрийн ажил биш. Занданшатар үг хэлэх болгондоо тэр талаар сануулж байгаа нь зүгээр нэг шоу биш

Зочин
Зочин

Тэр нүүрсний мафи чинь том. Г.Занданшатар ганцаараа тэмцэж байгаа байдал харагдаж байна. Түүнээс айгаад олон хүн хуйвалдаж байгаа байх

Зочин
Зочин

Хүмүүс Занданшатарыг шоолж байгаа ч тэр нүүрсний асуудлыг ярихаа больсонгүй. Өөр хэн ч тэр тухай дуугарахгүй байна шүү дээ

Зочин
Зочин

Нүүрсний хэрэг гэдэг чинь тийм амар дуусах асуудал биш. Тэрний эсрэг зогссон хүн болгон дарамтад ордог, Занданшатар ч тэгж байгаа байх

Зочин
Зочин

Нүүрсний хулгайчид одоо нам дотор ч нөлөөтэй, тэд Занданшатарыг дэмжихгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ тэр бууж өгөхгүй байгаа нь үнэлмээр

Зочин
Зочин

Хүмүүс “шоу хийж байна” гэж гоочилдог ч нүүрсний хулгайг гаргаж ирсэн нь Занданшатар гэдгийг мартаж болохгүй

Зочин
Зочин

Одоо нүүрсний хэрэг ил гаргах хүн олдохгүй байна. Занданшатар үүнийг тууштай барьж байгаа нь итгэл төрүүлж байна

Зочин
Зочин

Занданшатар нүүрсний хэргийг мартсангүй. Энэ бол түүний улс төрийн PR биш, харин амь насаа эрсдэлд оруулсан тэмцэл

Зочин
Зочин

Занданшатар нүүрсний хэргийг мартсангүй. Энэ бол түүний улс төрийн PR биш, харин амь насаа эрсдэлд оруулсан тэмцэл

Зочин
Зочин

Занданшатар чинь үнэхээр өрсөлдөхгүй гэж үү дээ нэг л итгэхэд хэцүү байна даа яг ийм мөчид татагддаг хүмүүс биш байсан ш дээ

Зочин
Зочин

Энэ бол ердөө л тактик байхоо нэрээ татсан дүр үзүүлээд их хурал дээр ахиад гарч ирж шоу хийнэ гэдэг нь илт

Зочин
Зочин

Хүмүүс итгээд л байна гэхдээ би лав итгэхгүй ээ учир нь энэ хүний алхам бүр урьдчилан тооцоолсон байдаг

Зочин
Зочин

Amarbayasgalan hurtel shatard hiigdsen bh gej bodoj bna ene buh tohiroo tuiliin ner nuuts baina

Зочин
Зочин

Н.Учралын нэр орж ирсэн гэхээр бүр л сонин болж байна төрийн гурван өндөрлөгийн мөрөөдөл гэдэг ч бодитой л байх даа

Зочин
Зочин

Ene bol zugeer ch neg tohiroo bish daraagiin songuuliin togtoltsoog tavij bgaa gej haraad bgaa humuus ih baina

Зочин
Зочин

Г.Занданшатарын багийнхан өөрсдөө ч гайхсан гэж сонслоо гэнэт мэдэгдэл гаргаад бүгд дуугүй болцгоосон гэнэ

Зочин
Зочин

Bayartsogt hurtel end orj irj bgaa ni sonin daraa daraagiin alban tushaal deer yaaj huvaaj tohiroh geed bna da

Зочин
Зочин

Ямар ч л байсан намын даргад нүүрсдийн төлөөллийг сонгож яав ч болохгүй ,мөн цаашлаад ерөнхийлөгчийн сонгуульд мөн адил нүүрсчдийг бүү ойртуул.Хэрвээ ойртуулбал жонхуугийн талд ажиллана гээд л бодчих.

Зочин
Зочин

Amarbayasgalan yag l dald orood alga bolson shig bna songuuli hurtel garch irehgui bh ni

Зочин
Зочин

Ер нь энэ бүх тохироо Ерөнхийлөгчийн өрөөнд хийгдсэн гэдэг нь үнэн бол улс төрийн том наймаа л даа

Зочин
Зочин

Энэ хүн үнэхээр намын даргаас татагдсан бол одоо дараагийн зорилго нь Ерөнхийлөгчийн суудал байж таараа

Зочин
Зочин

Г.Занданшатарын энэ алхам бол түр зуурын зугтэлт дараа нь ахиад дуугарна гэж би итгэлтэй

Зочин
Зочин

Хэрвээ Учрал дарга болвол бүр сонин эргэх байх даа хүмүүсийн итгэл бүр замхарна

Зочин
Зочин

Zandanshatar bol toirgiin humuusiig ch araasaa itguulsen hun daa tiim hun amraahgui

Холбоотой мэдээ

Back to top button