Гадаад мэдээДЭЛХИЙ

Цагаан ордны ойролцоо хоёр цэргийг афган эрэгтэй буудаж хүнд гэмтээжээ

Лхагва гарагт /2025.11.26/ Цагаан ордны ойролцоо хоёр цэргийг афган эрэгтэй буудаж хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Албаныхны мэдээлснээр сэжигтэн болох 29 настай Рахманулла Лаканвал нь цэргүүдийг отож байгаад гал нээжээ. Цагдаа нар уг хэргийг терроризмын үйлдэл хэмээн шалгаж байгаа аж.

Лаканвал 2021 онд Вашингтон Афганистанаас цэргээ татах үед тусгай визийн программаар дамжин АНУ-д иржээ. Тэрхүү визийг цэргүүдийг татахад тусалсан афганчуудад АНУ олгож байсан юм. Гэвч тэр визний хугацаагаа хэтрүүлж, АНУ-д хууль бусаар оршин байсан гэж албаныхан хэлжээ. Холбооны мөрдөх товчооны дарга Каш Пател мэдэгдсэнээр гэмтсэн хоёр цэргийн биеийн байдал маш хүнд байна. Вашингтон хотын дарга Мюриел Баузер хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Энэ зорилтот халдлага байсан” гэж хэлжээ.

Трамп сошиал хаяг дээрээ нийтлэл оруулахдаа сэжигтнийг “амьтан” гэж нэрлэн, маш хатуу хариуцлага тооцно хэмээн бичсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ Вашингтон руу нэмж Үндэсний гвардын 500 цэргийг илгээнэ гэжээ. Трамп хууль бус цагаачлал, гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд Ардчилсан намынхан даргалдаг хотууд руу 2,200 орчим цэрэг илгээсэн байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button