НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн бага ангийн сурагчид өдөрт ₮1350, сард ₮5400 төгрөгөөр сүү ууна

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг анх 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэгвэл энэ онд тус хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ.

Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 171 сургуулийн 189,600 хүүхэд хамрагдаж эхэлсэн байна. Тодруулбал, нийслэлийн бага ангийн бүх сурагчдад долоо хоногийн гурван өдөрт нь "D" амин дэмээр баяжуулсан сүү өгөх юм байна. Гурван удаа өгөх сүүний зардлыг нийслэл, дүүрэг, эцэг эхчүүд хариуцах юм.

Ингэснээр нэг хүүхэд өдөрт 200-240 грамм сүү уух бөгөөд энэ нь 1350 төгрөг болох аж. Тиймээс асран хамгаалагчид сард хүүхдийнхээ сүүний мөнгөнд өдөрт 1350 төгрөг, сард 5400 төгрөг төлнө гэсэн үг. Үлдсэн хоёр удаагийн сүүний зардлыг нийслэл болон дүүргээс гаргаж аж.

Харин сүүнд харшилтай, сүү хэрэглэдэггүй хүүхэд тус хөтөлбөрт хамрагдахаас татгалзаж болох юм байна. Тэрчлэн хүүхдээ сүү хөтөлбөрт оролцуулахаас татгалзаж буй эцэг эхчүүд өнөөдрийн дотор харьяа сургуульд нь мэдэгдэх юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн юм өгөх болуудаа өвөл сүү цагаа элбэг биш болхоор хуурай сүү эсвэл хугацаа уртасгагчтай юм л өгөх байх

Холбоотой мэдээ

Back to top button