Байгаль орчин

Нутгийн зарим хэсгээр цас орно

Өнөөдөр говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Дарьгангын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Шөнөдөө Дархадын хотгор, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр -35...-40 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр 16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна. 

Улаанбаатарт, Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button