ЭРҮҮЛ МЭНД

Хууль бусаар халагдсан шүүхийн шийдвэртэй Н.Лхажийг I эмнэлгийн даргаар буцаан томилжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг ТУЗ-ийн шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар  Н.Лхажийг томилсон байна. Л.Бямбасүрэнг 2024 оны 9-р сард уг албан тушаалд томилоод байсан юм.

Хүний их эм Н.Лхажий нь 2020 онд тус эмнэлгийн даргаар томилогдож, 2021 онд үүрэгт ажлаас нь ТУЗ-ийн хурлаар чөлөөлсөн бөгөөд хууль бусаар ажлаас халагдсан гэж шүүхэд хандсан билээ.

Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Лхажийг хууль бусаар халагдсан гэж үзсэн учир ийн түүнийг буцаан I эмнэлгийн даргаар томилжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүүхийн шийдвэр 5 жилийн дараа хэрэгждэг нь ямар уёиртай юм бэ олон нийтэд олигтойхон тайлбарлаад өгөөч

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ

Энэ бол Мөнхсайхны хийсэн хууль бус томилгооны нэг Хамтарч хулгай хийх хүнээ олж Бямбасүрэнг томилсон хэрэг . Лаажий Мөнхсайхантай нийлж өнгөргүйтэж хулгай хийхгүй тул шүүх дээр гацаасан юм.Ганц Алаажийн асудал биш.Энэ мэт олон хэргийнгшүүх дээр гацаасны зөвхөн нэг нь гээд бодчих. хууль бусаар чөлөөлөгдсөн тогтоогдсонч шүүхээр тогтоогдож хуучин албан нь томилох тухай шүүхийн шийвэр гарсанч хэрэгжүүлэхгүй байсан юм .. Чинбүрэн сайд шүүхийг шийдвэрийг эхнээс нь хэрэгүүлж хохирогсодыг зохих байранд нь эргүүлэн томилж байгаа явдал.

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ

Ганц энэ биш ээ. Шударгаар ажил үүргээ гүйцэтгэж явсан олон албан хаагчдыг хууль бусаар халж ЭМЯ-ийг Мөнхсайхан өөрийн гар дор хулгай хийлцэх , олсон мөнгөө угааж цэвэршүүлэх гэх мэт хар ажлаа хийлгэх нөхдөөрөө дүүргэсэн. Тэд нь одооч яманд ажиллаж шударгаар ажиллах нэгнийг Мөнхсайхандаа хов зөөж Чинбүрэнг ажлыг хийлгэхгүй элдэвээр харлуулах гүтэглэг ажлыг хийлгэдэг бас хийцдэг л гэх юм билээ.Үнэн байх оо. Нийгмийг ийм эх адаггүй болтол бантагнуулсан хүн бол Лувсаннамрай овогтой ОЭ, болноо

Холбоотой мэдээ

Back to top button