СпортСПОРТ

"Hakuho Cup" тэмцээнд Эстони улсын Баруто түрүүлж, Э.Батмагнай удааллаа

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Hakuho Cup-2026" тэмцээн Японы Токио хотын "Toyata Center"-т энэ сарын 6-наас 7-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд өмнө нь зөвхөн бага насны хүүхдүүд өрсөлддөг байсан бол энэ удаад 19 орны насанд хүрэгчид, эмэгтэйчүүдийн ангилал нэмэгдсэн байна.

Нийт 1,700 гаруй тамирчид оролцсоноос "Physical Asia" нэвтрүүлгийн оролцогч Австрали улсын Эдди Уильямс, Монгол улсын арслан Э.Батмагнай, мэргэжлийн сүмогийн озэки Эстонийн бөх Баруто нар хүч сорьсон юм.

Э.Батмагнай эхний барилдаанаа Томбаяр буюу Эдди Жо Уильямстэй барилдаж ялагдал хүлээсэн аж. Харин Э.Батмагнай бусад гурван өрсөлдөгчөө ялж аваргын төлөө Барутотой барилдаж, ялагджээ. Ингэснээр "Hakuho Cup-2026" тэмцээнд Баруто түрүүлж, Э.Батмагнай удаалсан байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Эм си эсийн допингтой нөхөр допингоо хэрэглээд ч түрүүлж чадсангүй юу???

Back to top button