“Physical asia” -ийн гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоунд өрсөлдөнө

“Physical asia” -ийн гадаад оролцогчид “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт оржээ. Найман дугаар бүхий тус нэвтрүүлэг ирэх долдугаар сарын 5-наас үзэгчдийн хүртээл болно.
“Дэлхийн адууны өдөр"-т зориулсан уг нэвтрүүлэгт тэд баг болон өрсөлдөх аж. Одоогоор хэн нэн нэг багт хуваарилагдсан нь тодорхойгүй байна.
Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсад "Дэлхийн адууны өдөр"-ийг долдугаар сарын 10-13-ны анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй.Энэ өдрүүдэд 55 орны зочид, төлөөлгчид адууны өв соёлыг сурталчлах зорилгоор манай улсад хуран чуулах юм.
"Танил уяач" реалити шоу нэвтрүүлэг нь эл өдөрт зориулсан бүтээл юм. “MGL медиа” групп санаачлан “Хулгийн төвөргөөн” энтертайнмент, "Гүюүлэн"студи, "Морьтон Монгол залуус" ТББ хамтран бүтээжээ.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.