Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно
Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.
Жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх энэ шийдвэр нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болсон юм. Энэ дагуу Үндэсний их баяр наадмын өдөр дэлхийн 55 улс “Дэлхийн адууны өдөр”-ийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголчууд энэ баяраа өнөөдөр /2026.07.13/ Хүй долоон худагтаа тэмдэглэх гэж байна.
Өнөөдөр 10 мянган морьтны их жагсаал, хүчит 128 бөхийн барилдаан, сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, 500 адуу хурааж, морьтой болон явган уургалах, бугуйлдах “Адуучин” тэмцээн, морьт харваа, морин цирк зэрэг арга хэмжээ зохион байгуулна.“Дэлхийн адууны өдөр”-т дэлхийн 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцох юм байна. Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.
Монголчуудын түүх, соёл, үндэсний онцлогийг адуунаас салгаж ойлгох боломжгүй юм. Адуу нь Монгол хүний амьдралын хэв маяг, ахуй соёл, уламжлал, төрт ёс, цэргийн урлаг, утга зохиол, дуу хуур, спортын салшгүй хэсэг байсаар ирсэн билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол адууны өв соёлыг дэлхийд сурталчилж буй сайхан арга хэмжээ болж байна, амжилттай зохион байгуулагдаасай
10 мянган морьтны жагсаал үнэхээр сүрлэг харагдах байх, үзэх хүн олон цуглах нь дээ
Mongol aduunii uv soyliig delhiid taniulj baigaa ni baharhuushtai sanaachlaga bn
Ийм арга хэмжээ жуулчдад ч их сонирхолтой, Монголын өв соёлыг таниулах том боломж юм
10 myangan moritonii ih jagsaal bol uneheer tuuhiin hovor uzegdel boloh bh
Дэлхийн адууны өдрийг Монголд ингэж өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь бахархал төрүүлж байна
Zochid tuluulugchid ih irj baigaa ni ulsaa surtalchlah saihan bolomj shuu
Адуу бол монголчуудын сэтгэл, түүх, өв уламжлалын нэг хэсэг гэдгийг дэлхий нийтэд харуулах өдөр байна
Hui doloon hudagt unuudur uneheer bayar naadmiin uur amisgal duuren bh daa
Ийм олон төрлийн арга хэмжээг нэг дор зохион байгуулж байгаа нь үзэгчдэд сонирхолтой байх болов уу
5 say garui aduutai uls gedgee sonsohod ch baharhmaar yum
Дотоод гадаадын зочид Монголын уламжлалт адууны соёлыг ойроос үзэх боломжтой болж байна
Delhiin aduunii udriig Mongoloos ehluulen iim hemjeend temdeglej baigaa ni saihan medee
Арга хэмжээний зохион байгуулалт сайн байж, иргэдийн аюулгүй байдлыг сайн хангаасай
10 myangan mori neg dor jagsana gedeg bol uneheer setgel hudulguh uzesgelen bh
Монголын адуу дэлхийд алдартай, энэ нэр хүндээ улам бататгах сайхан боломж гэж бодож байна