Н.Номтойбаяр: Улсын цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн наадмаар улсын цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй гэдгийг онцлов. Мөн "Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгож, өвөлжилтийн бэлтгэлд төвлөрч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгосон. Зөвхөн Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас наадам нь хойшилж наймдугаар сарын 1,2-ны өдрүүдэд болж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахаар өнөөдрөөс 21 аймгаар тойрч ажиллана" гэв.
Тэрбээр,
ХАА-н салбарын өвөлжилт хаваржилтын талаарх Ерөнхий сайдын албан даалгавар албажиж, холбогдох үүрэг даалгаврыг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө. Оны эцсийн байдлаар 58.9 сая толгой мал тоологдсон. Өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг сайн хангавал 78 сая хүрэх бололцоотой байна. Энэ бол Монгол Улсын эдийн засагт томоохон суурь болно.
Мөн эрчим хүч, дулааны хангамжийн талаар салбарын сайд, орон нутгийн удирдлагуудад чиглэл өгсөн. Хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн. Бэлэн байдал 48 хувьтай байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бензин түлшний хангалт, нийлүүлэлт болон хадгалалтын талаарх өмнөх хурлаас гарсан шийдвэрийг өнөөдөр албажуулсныг дуулгая. Ерөнхий сайдын албан даалгавар газар дээрээ хэрхэн ажил хэрэг болж байгааг шалгах үүрэг авсан. Өнөөдрөөс 21 амйгаар тойрч ажиллана.
Энэ жилийн баяр наадмаар том цолтой бөхчүүдээс урьдчилж допингийн шинжилгээ авсан нь үр дүнд хүрсэн. Мөн улсын цолонд хүрсэн ямар ч бөхөөс допинг илрээгүй гэдгийг баяр наадмын зохион байгуулах комиссын даргын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье. Аймгийн цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй талаар урьдчилсан мэдээлэл Герман улсын холбогдох лабораториос ирсэн. Гэхдээ энэ бөх цолтой даваанд барилдаагүй.
Ирэх жилийн Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт зохион байгуулна. Шинэ цогцолбор байгуулах, холбогдох дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэх талаар холбогдох тогтоол шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа.
Энэ жил Үндэсний их баяр наадам, Түмэн адууны баярын зохион байгуулалтад нийт 9.3 тэрбум төгрөг зарцуулж, 2 тэрбум төгрөгийн орлого олсон. Аудитын байгууллага шалгалт хийнэ. Энэ сарын 23-ны өдрийн 12 цаг гэхэд баяр наадмын комиссын бүтцэд байгаа есөн дэд хороо эцсийн байдлаар тайлангаа хүргүүлж, нэгтгэн дүгнэлт хийнэ.
Өмнө нь урилга хэлбэрээр үнэгүй тараагддаг байсан. Үүнийг үнэтэй болгож, зарж борлуулсан. Наадмын орлогоо Үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төсөлд зарцуулна. Ирэх оны долоодугаар сарын 1 гэхэд цогцолборын барилгыг ашиглалт оруулахаар төлөвлөсөн гэлээ.
Д.ХАДААН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг хүн шүү. Иргэд ажил орлогогүй ядуу, түгжрэл, утаа, авилгал гм асуудлаа шийдэж чадахгүй, эдийн засаг нь элгээрээ хэвтсэн, үнийн өсөлт, хямралд гүн орсон улс орныг сэргээн хөгжүүлэх байтал хэрэггүй юм яриад л
Улсын заан Сундуйжав гэж сайхан заантай болж байгаа юм байна. Шинэ залуу бөх гэнэт аврага, арслан, заануудыг нураахаар 8 ийн даваанд гараад ирэхэд нь нөгөө айхтар допинг хэрэглэсэн бол яах вэ? гэж айж байсан юм.