Л.Энх-Амгалан: Сургууль цэцэрлэгийн барилгыг удаа дараа чанаргүй барьсан 26 компанийг хар жагсаалтад орууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Засгийн газраас хэрэгжүүлж буй монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдолоос арилгах зургаан шинэчлэл 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэхээрээ онцлог. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль хэмээх бодлогын хүрээнд Улаанбаатарт байгаа 3000 дээш хүүхэдтэй, өндөр ачаалалтай 38 сургуулийн бүтцийг өөрчилж, Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль хичээлүүлнэ" гэв.
2008-2014 оны үед төрөл өндөр байсан. Тэр үед төрсөн хүүхдүүд дунд ангид суралцаж байна. Эсрэгээрээ сүүлийн жилүүдэд төрөлт буурсны улмаас СӨБ-ийн ачаалал багасаж, 1-р ангид орох хүүхдийн тоо 16 мянга орчмоор буурсан. Мөн газрын асуудал хүнд учраас сургуулийн барилгуудыг өргөтгөж гурван давхраас таван давхар болгож өргөтгөх зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жилд 50 хотхоны бага сургуульд 26 мянган хүүхэд суралцана. Мөн 15-20 төрөлжсөн ахлах сургууль зохион байгуулахаар ажиллаж байна. Эдгээр ажлыг цэцэрлэгийн сугалааг халсан туршлагад тулгуурлан төр хувийн хэвшлийн түншлэлээр буюу хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгтэй хамтран зохион байгуулна.
Мөн энэ хичээлийн жилээс ЕБС, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог эхлүүлэхээр ЭМЯ-тай хамтран бэлтгэл хангаж байна. Мөн сургуулийн орчинд хүүхэд өдөрт нэг аяг сүү уух хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоёр литр цэвэршүүлсэн ус уух боломжийг бүрдүүлнэ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-нд танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн ЕБС, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулалт хийх талаар ирэх пүрэв гарагт Боловсролын яамнаас мэдээл хийнэ гэв Сангийн яаманд хүргүүлсэн. Цаашид энэ компаниуд нийтийн тендерт оролцохгүй.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-нд танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн ЕБС, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулалт хийх талаар пүрэв гарагт Боловсролын яамнаас мэдээлэл хийнэ.
Д.ХАДААН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэмэргүйэ, жил болгон үнийн нэмэгдэл тооцуулаад л , захиалагчтайгаа хамтарч гудраад бж бдаг компаниуд, нэрээ солиод л дахиад ажил авчих нь.
Zahialagch toriin alban haagchid bas hamt hulgaildag n hetsuu dee.
Tiimees gol darga, ezemshigch, ajiltnuudiinh n ner bas hamt baih heregtei baih.
Odoo davhriig n ondorsgoh heregtei. Tegeed baga angiudaa door tom angiudaa deeguur bailgaad baij bolno. Gol n osloos garah gartsiig saitar hiij ogoh heregtei. Huuhduudiin onstlogiig hargalzan uzej baigaad.
Iim company shalgaruulj bui toriin alban haagchid oorsdoo buruutai. Medleggui gevel ter barilgiin yamnii mergejliin humuusteigee niilj shalgaruulah heregtei.