Нийгмийн
Нийслэл рүү нэвтрэх иргэд 22-ын товчоон дээр PCR шинжилгээ өгч, хариу гартал 10 цаг хүлээнэ гэв үү

Архангай аймагт өнөөдрийн байдлаар коронавирусийн гурван халдвар бүртгэгдсэн. Өнөөдөр тус аймгийн шуурхай штаб мэдээлэл хийж, аймгаас гарах гэж буй иргэдэд зөвлөмж хүргүүллээ.
Тодруулбал, Архангай аймагт PCR-ийн шинжилгээ авах боломжгүй тул аймгийн Нэгдсэн эмнэлэг буюу сум орон нутгийнхаа эрүүл мэндийн төвд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх юм байна. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд явах боломжтой бөгөөд нийслэл рүү нэвтрэхдээ 22-ын товчоон дээр хоёр дахь шинжилгээ буюу PCR шинжилгээ өгөх аж. 22-ын товчоон дээр шинжилгээний хариу гартал хамгийн багадаа 10 цаг болох талаар иргэдэд сануулж, хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.