УЛС ТӨР
Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.
Улмаар УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа Байнгын хорооны саналаар УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.
Ингээд Хууль тогтоомжийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүний 45 нь дэмжиж, 71.4 хувийн саналаар нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.