УЛС ТӨР

С.Амарсайхан: Манай эхнэр аав ээжийгээ ХӨСҮТ-д аваачаад, өөрөө аавынхаа гэрт 14 хоног тусгаарлагдсан

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өчигдөр УОК-ын хэвлэлийн хурал дээр надтай хамааралтай асуудлаар асуулт асуусан. Би товч хариулсан. Өнөөдөр тайлбар хийхдээ хэн нэгнийг буруутгаж, зөвтгөх гэсэнгүй. Бодит мэдээллээр хангах ёстой гэж үзлээ. Нэгдүгээрт манай эхнэрийн аав 100 хувь асаргаанд байдаг 80 гарсан хөгшчүүд. Хоёулаа халдвар авсан. Тиймээс манай эхнэр ХӨСҮТ-д халдвар хамгааллын дэглэмээ барьж хүргэж өгсөн.

Мөн ХӨСҮТ-ээс гаргасан заавар зөвлөмжийн дагуу 14 хоног өөрийгөө тусгаарлаж байна. Хэд хэдэн удаа шинжилгээ өгсөн. Хариу нь сөрөг гарсан. 4-5 хоногийн дараа тусгаарлалтын хугацаа дуусах ёстой. Энэ тэрүүгээр явсан зүйл байхгүй.

Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав ээжийнхээ гэрт тусгаарлагдаж байгаа гэдгийг тодотгож хэлье. Мөн хадварын нөхцөл байдалтай холбоотой олон асуудал яригдаж байна. Үүнд улс төрийн агуулга, дэгсдүүлсэн зүйл байхгүй. Халдварын тоо улам ихэсч байгаа.

Ахмад настнуудад халдвар асар хүнд тусч байгаа. Би ч өөрийнхөө амьдралд үзэж мэдэрч яваа хүний хувьд хэлэхэд аав ээж ахмадуудаа асарч хамгаалж, халдварын эрсдлийг бууруулах тал дээр анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байна шүү.

Би албан тушаалтай зууралдахгүй. Би өөрийгөө цар тахалтай тэмцэж байгаа гэж бодож байгаа. Бид бие биетэйгээ тэмцэлдэх биш, эрсдэл багатай гарахын тулд хэн хэндээ дэмжлэг үзүүлэх ёстой. Хэн ч байсан дүрэм журмаа мөрдөөд явах ёстой. ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

ш�##� худлаа. холдварын голомтоос гараад шууд аавынхаа гэрт очно гэж юу байсын

ааа
ааа

Өвчтэй хүнээр шоу хийсэн ямар муухай хүн сүгнүүд бэ баас цэр болсон ялгадас царайлсан юмнууд хорвоогоос �######�аасай

ӨУЦӨУ
ӨУЦӨУ

ГАНЦ ТА БИШ, МОНГОЛЧУУД НИЙТЭЭРЭЭ ӨВДӨЖ БАЙГАА. ИХЭРХЭХ ХЭРЭГ БАЙХГҮЙ.

Зочин
Зочин

Энэ явд�##� шудрага биш дэг, иргэд өөрсдийгөө тусгаарлана гээд явах гэхээр явуулах уу?

Холбоотой мэдээ

Back to top button