Нийгмийн

“Гацуурт”-ын алтны лицензийг цуцалсан Д.Сарангэрэл БУРУУТЛАА

“Гацуурт” ХХК БОАЖЯ болон АМГТГ-тай лицензээ цуцлуулсан асуудлаар шүүхдэж байгаа талаар манай сайт хоёр долоо хоногийн өмнө мэдээлж байв. Учир нь тус газруудаас оны өмнөхөн Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар багийн “Их тойруу” нэртэй газарт байрлах “Гацуурт” ХХК-ийн эзэмшиж байсан алтны орд ашиглах ашигт малтмалын ашиглалтын MV-011917 дугаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргасан байдаг.

Тодруулбал, 2020 оны 12-р сард БОАЖ-ийн сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байхдаа уг лицензийг цуцалсан юм. Ингэхдээ БОАЖ-ын яаманд Баянхонгор аймгийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор сумын гуравдугаар багийн “Их тойруу” нэртэй газарт эзэмшиж буй дээрх тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай санал ирснийг үндэслэж, “Гацуурт” ХХК-ийн ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг зогсоожээ.

-ХОЁР ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР “ГАЦУУРТ” ХХК-ИЙН ТАЛД ГАРААД БАЙНА-

Тиймээс “Гацуурт” ХХК-ийн зүгээс дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал “Гацуурт” ХХК-ийн талд гарсан. Өөрөөр хэлбэл БОАЖЯ зөвхөн орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн саналыг үндэслэж тусгай зөвшөөрөл цуцалсан нь үндэслэл муутай, хуулийн шаардлага хангаагүй учир дутагдалтай гэж шүүхээс үзсэн байх юм.

Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргахдаа хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх ёстой байдаг аж.

Харин БОАЖЯ болон АМГТГ-аас дахин тодруулах шаардлагагүй гэж үзэж буй бөгөөд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Дээд шүүхэд хандаад байв. Эл шүүх хурал өмнөх удаа хойшилсон. Харин дахин зарласан хуралдаан энэ сарын 05-нд Дээд шүүхээр орж, шийдвэр нь “Гацуурт” ХХК-ийн талд бүрэн гарлаа. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргаад байсан актыг түр түдгэлзүүлэх шийдвэрүүдийг хэрэгсэхгүй болгож, “Гацуурт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

-“ГАЦУУРТ” ХХК УГ ЛИЦЕНЗИЙГ 2006 ОНД ЭЗЭМШЖЭЭ-

“Гацуурт” ХХК-ийн хувьд дээрх тусгай зөвшөөрлийг 2006 оны 08-р сарын 18-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбайд өнөөдрийг хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байгаа хэмээн шүүхэд мэдүүлжээ.

Учир нь 2009 оны 07-р сарын 16 өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой тэдний эзэмшиж буй газар нь дээрх хуулийн үйлчлэх хүрээнд багтаж байсан аж.

Тиймээс “Гацуурт” ХХК-иас уг газрыг ашиглаж чадаагүй гэж үзэж, нөхөх олговор авахаар холбогдох материалаа 2012 онд Засгийн газарт хүргүүлээд байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүк
хүк
4 сар 7, 2021 08:39

ХУУЛЬ СӨРЖ АЖИЛВАЛ ТЭНЭГ АВГАЙ БАЙТУГАЙ НЬ БУРУУДАХ ЁСТОЙ.

ub irged
ub irged
4 сар 7, 2021 10:25

yamar teneg m#lnuud ve. sarangerel zuv

Иргэн
Иргэн
4 сар 7, 2021 10:53

Засгийн хууль мөнгөтөй хүнд үйлчилдэг шүү дээ

mongol
mongol
4 сар 7, 2021 11:02

ene chinbat gegch lalriig alval taarna

Зочин
Зочин
4 сар 7, 2021 20:50

Энэ Чинбат улсаас баахан мөнгө зээлээд төлөөгүй мөн ямар ордыг ч билээ гадаадынхан зарсан улаан луйварчин юм байдаг уу? Бас �##�тны орд гэнэ үү яасан ханаж цаддаггүй шулмас вэ?

Үзэн ядагч
Үзэн ядагч
4 сар 7, 2021 21:30

Чинбатыг устгав�##� зохино..

Зочин
Зочин
4 сар 7, 2021 23:05

Энэ шун�##�ын туламнуудыг яаядаааа байз.........

jamaa
jamaa
4 сар 7, 2021 23:06

Chinbaa gedeg ner ulsiin asar ih mungu zeelj avaad tuluugui gej garaad bsn odoo ter munguuruu Ad.Sarangereliig uruulduulj bn uu??? Sayhan ohinoo gishuun , said bolgood avsan n iim uchirtai bjee .Gevch Sarangereliin uruudahgui bh erch huch arai ch harih boloogui l bol uu???

Зочин
Зочин
4 сар 8, 2021 01:07

Ёстой аймаар компани даа. Байнга л шүүхдэж бдг компани.

Gatsuurtiin Chinbat baylag buteegch
Gatsuurtiin Chinbat baylag buteegch
4 сар 8, 2021 04:04

Zahiin neg setguulch said bolonguut baylag iuldverlegchdiig daramtalj lizenzi tsutslah ni buruu.

Tord togtbortoi mergejliin humuus said boloh estoi.
Setguulch ni setguulchee, Chinbat baylagaa buteeh estoi.

БиМонголХүн
БиМонголХүн
4 сар 8, 2021 06:27

Сүүлийн 12 жил Ардчилсан нам Шүүхэд засагласны үр дүнд ийм бузарын шүүхтэй болж дээ.
Монголын шүүхээс шударга ёс хайх боломжгүй болчиждээ!!!
Монгол Улс маань удахгүй хятадын мэдэлд шилжих гээд байгаа юм байхдаа. арай л бишээ. арай л шударга бус байгаад байна

Зочин
Зочин
4 сар 8, 2021 07:44

Монголын шүүхийг бүрмөсөн устгах хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 8, 2021 09:57

2 чинбат бий 2ла �##�таар баяжсан.

Нөгө Чинбат нь Их хурлын гишүүн УНДРАМЫН ААВ

УНДРАМ НЬ БАГШДА АЛТАН АЯГА ӨГСН

Зочин
Зочин
4 сар 8, 2021 11:18

Чинбат 17 �##�таны олон тонны лизенцтэй зармыг нь зарсан �##�т их ухсан ур удамдаа гай чирэхгуй гэж будаа тарьж нуглээ гаргдаг ухаантай энэ ч аварахгуй ухэх бх даа �##�т ухаад монголын баялгийг зараад яах вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button