ЭРҮҮЛ МЭНД

Өчигдөр коронавирусийн халдвартай 658 хүн эдгэрчээ




ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр тус яамны олон нийт хариуцсан зөвлөх Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Сүүлийн 24 цагт 13000 хүнээс шинжилгээ авахад 1264 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр нийт 30483 тохиолдол бүртгэгдэж байна.

Улаанбаатар хотод 1127, орон нутагт 137 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр орон нутагт 3386 бож байна. Улаанбаатарт 26515 болж байна. 658 хүн эдгэрч гарлаа. Нийт 15403 хүн эдгэрээд байна.

Дөрвөн хүн нас барлаа. 70 настай эмэгтэй, 66 нас эрэгтэй, 68 настай эмэгтэй, 57 нас эмэгтэй байна.

Энэ долоо хоногт өдөр бүр 1000-аас дээш тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр долоо хоногт халдварын тоо зөвхөн нийслэлд 8000 орчмоор нэмэгдлээ” гэв.



Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button