ЭРҮҮЛ МЭНД
Нэгдүгээр эмнэлгийн халдварын бүсэд ажиллаж байсан сувилагч цонхоор унаж, нас баржээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай зарим иргэдийг хүлээн авч эмчилж буй. Тус эмнэлгийн барилгын зүүн жигүүр буюу шинээр баригдсан өргөтгөлийн хэсгээс сувилагч унаж, нас барсан хэрэг гарчээ.
Тэрбээр халдварын улаан бүсэд ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн шөнө эмнэлгийнхээ зургаан давхрын цонхоор унаж, амиа алдсан байна. Талийгаач 14 хоногийн хугацаанд өвчтөнүүдтэй хамт тусгаарлагдаж, эмчилгээ үзүүлж байжээ.
Уг хэргийн шалтгаан, нөхцлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Busad uls orond ch bas iimerhuu tohioldluud burtgegdsen,emnelgiin ajiltnuud olon saraar olon uhel,zovlong haraj setgel zuin hyamrald oron iimerhuu uildeld hiisen bdag