СПОРТ
Английн Премьер лигийн хөлбөмбөгчийг хүчингийн хэргээр баривчилжээ

Английн цагдаа нар хөлбөмбөгийн Премьер лигийн тоглогч, 29 настай эрэгтэйг хүчингийн хэргээр баривчилжээ. Гэмт этгээдийн хувийн мэдээллийг нууцалж байгаа ч 29 настай, “Катар 2022” ДАШТ-д оролцох ёстой байсан гэдэг мэдээллийг хэвлэлийнхэн олж мэдэж чадсан байна. Өөрөөр хэлбэл, шигшээ багтаа тоглодог хөлбөмбөгч гэмт хэрэгт холбогджээ.
Хэрэг өнгөрсөн сард үйлдэгдсэн бөгөөд хохирогч нь 20 настай эмэгтэй гэнэ. Хэргийн мөрдлөг үргэлжилж байгаа аж.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.