Оросуудын сэтгэгдэл: "Монголчууд Украин, неонацизмыг дэмжиж буйгаа хас тэмдгээр илэрхийлэв үү"

ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр албан ёсны телеграм хуудастаа нийтэлсэн зураг ОХУ-д багагүй шуугианыг үүсгээд байна. Оросуудын анхаарлыг хүндэтгэлийн уулзалтын гэрт тавьсан данхан дээр байсан хас тэмдэг ихээр татаж ярианы сэдэв болоод байна. Хэдийгээр Мария Захарова зургаа тодорхой тайлбартай оруулсан ч дагагчид нь агуулга бус, данхны чиглэлд илүү ач холбогдол өгч, үзэл бодлоо илэрхийлсэн байв.
Товчхондоо, оросуудад айлчлалын агуулга бус, данхны чимэглэл илүү сонин байна
“Тэр данхан дээр байгаа юм ву вэ”, “Хас тэмдэг үү үгүй юу”, “Данхан дээр хас тэмдэг байна, ямар хөгжилтэй вэ”, “Бие дээр болохгүй, данхан дээр бол болох юм байна тийм үү” гэх зэргээр хөнгөн тусгаж авсан нь байхад “Марияд зургийн утга учрыг ойлгох ухаан дутсан бололтой”, “Монгол Улс ОХУ-ын Украинд хийж буй цэргийн ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх аргаа олжээ”, “Мария Захароваг ажлаас нь халах хэрэгтэй”, “Монгол неонацизмыг дэмжигч болжээ, явж цэвэрлэгээ хийх цаг болж” гэх зэргээр сөрөг сэтгэгдлүүд илүү ихээр бичигдэж, улмаар “Монголчууд Украины дайн болоод ОХУ-ын бодлогод таагүй хандаж байна” гэсэн агуулгатайгаар цаашаа тарж байна. “Хас тэмдэг бол монгол туулгатнуудын хувьд эерэг агуулга илэрхийлдэг, бэлгэдэл нь юм“ хэмээн тайлбарласан нь байгаа ч ОХУ-д хориглосон гэдэг утгаараа таагүй сэтгэгдэл төрүүлж байгааг бас үгүйсгэх аргагүй юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
заа бас монголд ирж цэвэрлэгээ явуулахнуу хуцдаг муу оркууд вэ хас тэмдэгний доор салаавч байрлуулах байсын
ene orosuud chini ymar olon aashtai yum bee
улс болгон утга агуулга өөр тэмдэгтэй оросуудад заавал таалагдах алба уу
Манай сэтгүүлчид хүний дотор бодлыг уншчихдаг болоо юу? Орос сэтгүүлчдээс хэн гэгч нь "хас "тэмдгээр таагүй сэтгэгдэл илэрхийлсэн нь хэн юм бэе? Үнэн л бол нэр устай нь юу гэж хэлснийг тод бичнэ үү? Үнэхээр тийм бол хас тэмдэг нь Гитлерээс хэдэн зуун жилийн өмнө бид хэрэглж байсан урт удаан оршин тогтнохын бэлэгдлийн хээ юм гээд хариу барьчихгүй яасан.юм
Энд Захорова ямар буртай юм. Аль ч улсад байдаг хар массын хийрэхлээр манай хар масс ,боловсрол муутай сэтгүүлч нэртэй сэвээчид нийлж хийрэхээд яав дээ. Оросуудад хариуг тэр дорно тайлварлаад өгнө биз
Манай сэтгүүлч нэртэй сэвээчид дотооддоо худал хуурмагаар хийрхэж сэвээд зогсохгүй гадний өндөр хэмжээний айлчлалаар хүртэл сэвдэг байна шүү. Арайл хэтэрч байгаа юм биш үү? Нэртэйгээр АНУ тэргүүтэй барууныхан шиг шогтож нохой, муураар нь хүртэл ялгаварлаж, амьд хүний үхсэн,эрүүл хүнийг үхлийн хавдар туссаг гээд хийрхэж нүдлий булай болохвий дээ.