Жо Байден Бриттни Грэйнерийн эхнэртэй утсаар ярьжээ

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр ОХУ-д саатуулагдаад буй АНУ-ын сагсан бөмбөгч Бриттни Грэйнер Тусгаар тогтнолын баярын өдрөөр Ерөнхийлөгч Жо Байденд нээлттэй захидал бичиж, туслахыг хүссэн талаар бид мэдээлсэн. Эхнэр Шеррель нь мөн Нэгдсэн улсын төр иргэнээ хамгаалахгүй байгаа талаар гомдоллож, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярих зэргээр шуугиан дэгдээн олон нийтийн анхаарлыг татсан юм байна.
Тэгвэл Жо Байден Бриттнид туслахаа амлаж, Шеррелтэй утсаар ярьжээ. Утсаар ярихдаа Бриттни Грэйнерт илгээж буй хариу захидлаа уншиж сонсгосон байна. Ерөнхийлөгч захидалдаа түүнд тохиолдсон явдалд гүнээ харамсаж байгаа, татаж авахын тулд боломжтой бүхнийг хийнэ гэдгээ илэрхийлжээ.
Бриттни Грэйнерийн хэргийн эхний шүүх хурал энэ сарын 1-нд болоход АНУ-ын ЭСЯ-наас төлөөлөгч очиж оролцсон гэнэ. Улмаар шүүх хурлыг зургаа хоногоор хойшлуулж, өнөөдөр хийхээр товлосон юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юу вэ энэ чинь эмэгтэй хүн биздээ
Лесби