СПОРТ

ТААМАГ: Хөнгөн атлетикийн ДАШТ-ийн эхний өдрийн медальтнууд хэн байх вэ

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орегон мужийн Южин хотноо өнөөдөр эхэлнэ. Тэмцээний эхний медальтнууд 20 км-ийн спорт алхааны эрэгтэй, эмэгтэй, 4х400 метрийн холимог буухиа уралдаан гэсэн гурван төрлөөр орон нутгийн цагаар өнөө орой буюу Монголын цагаар маргааш өглөө үүрээр тодрох юм.

Eguur.mn та бүхэндээ дээрх гурван төрөлд медаль хүртэх магадлалтай тамирчдын мэдээллийг хүргэж байна.

Южин, АНУ

Спорт алхаа

Долдугаар сарын 15

Эмэгтэй, 20 км

Шигшээ тэмцээн эхлэх цаг /Улаанбаатарын цагаар 16-ны үүрийн 04.10/

Дэлхийн аварга цол эзэмшигч: Лиу Хонг 1:32.53

Лиу Хонг

Түрүүлэх, медаль хүртэх магадлалтай тамирчид: Лиу Хонг (БНХАУ), Циян Шэньзи (БНХАУ), Жемайма Монтаг (Австрали), Алегна Гонсалес (Мексик), Гленда Морежон (Эквадор), Мария Перес (Испани)

Эрэгтэй, 20 км

Шигшээ тэмцээн эхлэх цаг /Улаанбаатарын цагаар 16-ны өглөө 06.10/

Дэлхийн аварга цол эзэмшигч: Тошиказу Яманиши 1:26.34

Тошиказу Яманиши

Түрүүлэх, медаль хүртэх магадлалтай тамирчид: Коки Икеда (Япон), Ван Кайхуа (БНХАУ), Тошиказу Яманиши (Япон), Кайо Бонфим (Бразил), Альваро Мартин (Испани), Эйки Такахаши (Япон), Кристофер Линке (Герман)

Буухиа гүйлт

Шигшээ тэмцээн эхлэх цаг /Улаанбаатарын цагаар 16-ны өдөр 10.50/

4х400 метрийн холимог буухиа уралдаан бол 2017 оны ДАШТ-д танилцуулагдан, үзүүлэх тоглолтоор орж, 2019 оны ДАШТ-ий хөтөлбөрт албан ёсоор багтсан төрөл юм. Нэг багт хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй уралддаг. 2019 оны ДАШТ-д АНУ-ын баг түрүүлсэн бол “Токио 2020” олимпод Польш түрүүлсэн байдаг.  

Дэлхийн аварга цол эзэмшигч: АНУ 3:09.34

"Катар 2019" ДАШТ-ий аварга АНУ-ын баг

 Түрүүлэх, медаль хүртэх магадлалтай багууд: АНУ, Бельги, Нигери, Польш, Доминиканы БНУ, Ямайка, Бахрейн

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button