“Парис 2024” олимпын уриа оросуудыг эмзэглүүлэв

“Парис 2024” олимпыг зохион байгуулах хороо наадмын уриагаа зарласан нь оросуудыг эмзэглүүлжээ.
ЗБХ уриагаа “Өргөн нээлттэй наадам” (Games Wide Open) хэмээж, хүн төрөлхтөнд урьд хожид байгаагүйгээр нээлттэй байлгаж, шинэ үзэл санаанд дуудахыг эрмэлзэхээ илэрхийлсэн нь энгийн үед бол маш сайхан санаа нь маргаангүй.
Тодруулбал, олимпын наадмын нээлт Сена мөрний эрэгт болж, тэмцээнүүд нь задгай талбайд зохиогдож, марафон гүйлтийн тэмцээн оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй байхаар төлөвлөсөн нь наадмыг үнэхээр л хүн төрөлхтнийх байлгахыг хүссэн мэт. Гэвч уг наадамд ОХУ оролцох боломжгүй нь оросуудад хүн төрөлхтний нэг хэсэг биш гэдэг мэдрэмж төрүүлсэн бололтой.

Олимпын уриа үг сонгосон тухай мэдээний доор “Хүн төрөлхтөнд нээлттэй, гэхдээ биднээс бусдад нь...”, “Албаар ийм уриа сонгож улс төржиж байна”, “Одоо шууд танктай биатлоноо болиод л бүгдээрээ олимпдоо орчихьё л доо” гэх зэргээр сэтгэгдэл үлдээсэн байв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(Games Wide Open) таатай талархан дэмжин хүлээн авлаа. марафон гүйлтийн тэмцээнд оролцохоор маргаашнаас бэлтгэлдээ гарах минь , энэ бол боломж билээ. бэлтгэл сургуулалт эрчимтэй хийж хүн төрлөхтний спортын наадамд оролцоно доо. бүүр залуужаад эрч хүч төвлөрөөд сайхан болчихлоо. дэглэм журам барихад л ютай ч баян ходоод болсон ч яхав ./ барианд орох нь зорилго. чухал . том амжилт даа. . 65 настай өвгөн ах нь бна аа. залуустаа эрч хүч , цоглог сайхан бүхнийг хүсэх минь.......
нээлттэй олимп сайхан нэр байна, хүний ёсоор амьдарч байгаа хүн болгонд нээлттэй гэсэн үг юм байна.Монголын тамирчиддаа амжилт хүсьэ.