Танд хэрэгтэй
Нийслэлийн 4,386 иргэнд газрыг нь өмчлүүлнэ

Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд есөн дүүргийн хэмжээнд иргэд эзэмшиж буй 255.2 га газрыг нь 4,386 иргэнд өмчлүүлэхээр тусгасан байна.
Төлөвлөгөөнд тусгасны дагуу иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ Газрын удирдлагын цахим систем egazar.gov.mn-ээр гаргах боломжтой.
Нийслэлийн иргэд газар өмчлөхдөө долоон шатлал бүхий явцын туулдаг тул хугацаа шаарддаг байна. Тиймээс цахим систем ашигласнаар төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
Б.БАЯРТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эзэмшиж байгаа газрыг нь иргэдэд шууд хувьчилж болдоггүй юм уу. Зөвхөн 4386-хан хүнд хувьчилна гээд сууж байгаа нь туйлын чамлалттай бөгөөд харамсалтай байна.