Үйл явдал: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэлнэ

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна
9:00 цагт: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэлнэ.
-Монгол улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн энэ сарын 25-29-нд Улаанбаатар хотноо болно.
-“Монгол-Солонгосын гэр бүлийн эрх зүй, гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг болно.
-"ABU Robocon 2025" олон улсын тэмцээн болж байна.
Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэн "NM tower" В блок, 2 давхарт гарч байна.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.
-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
"-Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал үргэлжилнэ.
-2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн I ангийн элсэлтийг энэ сарын 26-ныг дуустал цахимаар бүртгэж байна.
-Морины "Legend of Chingis Khaan" шоу тоглолт "Бөмбөрцөг" театрт, “Nomadic legend” ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга “Ган зам” паласт, “Hun totem” үндэсний урлагийн тоглолт "Хүн" театрт, “Land of the Sky” үндэсний урлагийн тоглолт Үндэсний урлагийн их театрт, "Монголын гайхамшигт урлагийн тоглолт" Монголын Хүүхдийн ордонд наймдугаар сарын 31-нийг дуустал үзэгчдийн хүртээл болно.
-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud