“Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг зохион байгуулагдана

Өнөөдөр болох үйл явдлын тойм
-09:00 цагт: “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно.
-09:00 цагт: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал Корпорэйт зочид буудалд болно.
-10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
-11.00 цагт: Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, гишүүд дэмжигчдийн төлөөлөл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулагдах ёстой сангийн мөнгөнөөс 543 тэрбум төгрөгийг ковидод зарцуулсныг хэн тоносон болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 18 мянга гаруй ажилчдын төлөөлөл тэмцэлд нэгдэх болсон талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-11:30 цагт: Монголын шатрын холбооноос Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
-Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног үргэлжилж байна.
-“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулж байна.
-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. -ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ. -2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.