Нийгэм мэдээ

Үйл явдал: НҮБ-ын өдөр тохиож байна

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
10:00 цагт
 "ДЦС-5" болон “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн гүйцэтгэгч талуудтай Хангарди ордонд гэрээ байгуулна. 

10:00 цагт АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн "Нойрны төв"-ийн нээлт болно. 

10:00 цагт: Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2025" үзэсгэлэн Мишээл экспод нээлтээ хийнэ. 

11:00 цагт: "The Fight Club 1" Монгол улсын мэргэжлийн боксчдын чансаа тогтоох анхны тэмцээний хэвлэлийн хурал, жин үзлэг ITC Tower-ийн ZU Ballroom-д болно.

11:40 цагт: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-ийн “Урлахуй ухааны тэнхим”-ийг МУСГЗ, бурханч лам, доктор, гэвш Г.Пүрэвбатын нэрэмжит болгон нэрлэж буй бөгөөд тус тэнхимийн нээлт болно.

16:00 цагт: Төрийн шагналт, Ардын зураач, угсаатны зүйч Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд “Амар аясгалан”  үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээнэ.

-НҮБ-ын өдөр тохиож байна.

-Ядуурлыг бууруулах олон улсын өдөр тохиож байна.

-Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног үргэлжилж байна. 

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button