Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп MRI-д үзүүлсэн шалтгаанаа нуув

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.10.27/ хэлэхдээ тэр Уалтер Рийд дэх Үндэсний цэргийн эмнэлэгт очихдоо MRI шинжилгээнд орсон гэжээ. Гэхдээ ямар учраас үзүүлсэн гэдэг дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Цагаан ордон мэдээлэхдээ Трамп аравдугаар сарын 10-нд хуваарийн дагуу эмнэлэгт үзүүлсэн гэсэн юм. Тэр зургаан сарын өмнө өргөн хүрээний биеийн үзлэгт хамрагдсан. Ийм ойр хугацаанд дахин шинжилгээ өгсөн нь түүний эрүүл мэндийн талаар асуултууд гарч ирэхэд хүргэсэн юм.

Трамп Япон руу айлчлахаар нисэж байхдаа “Тийм ээ, би MRI-д үзүүлсэн. Бүх юм төгс байсан” гэжээ. Тэр ямар учраас шинжилгээ өгснөө хэлэхгүй хэмээсэн юм. Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгчдийн нэг билээ. Ямар шалтгаанаар MRI-д үзүүлснийг эмч нараас асуу гэж нэр хариулсан байна. АНУ-ын ерөнхийлөгч нар жилд нэг удаа бүтэн биеийн шинжилгээнд ордог юм. Трампын эмч Шон Барбарелла хэлэхдээ “Трампын эрүүл мэнд онцгой сайн хэвээр байгаа. Зүрх судас, уушги, мэдрэл болон бие бялдрын хувь сайн үзүүлэлттэй” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button