Том Круз хүндэт оскарын шагнал хүртжээ
Ням гарагт /2025.11.16/ 16 дахь удаагийн Удирдах зөвлөлийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо явагдсан юм. Тус ёслол Кино урлаг, шинжлэх ухааны академи зохион байгуулдаг таван арга хэмжээний нэг юм. Тэр таван арга хэмжээнээс хамгийн алдартай нь Оскарын шагнал гардуулах ёслол.
Удирдах зөвлөлийн ёслолоор гурван том шагнал гардуулдаг. Тэдгээр шагналыг нэг болох хүндэт оскарыг жүжигчин Том Круз авсан байна. Круз шагнал хүлээн авсныхаа дараа “Кино урлаг бусдын ялгаатай байдлыг үнэлж, хүндэтгэхэд тусалдаг. Мөн хүмүүс бид нийтлэг хүн чанар гэх мэт олон зүйлээрээ адилхан гэдгийг харуулдаг. Хаанаас ч ирсэн бай, кино театрт бид хамтдаа инээж, итгэж найдах боломжтой. Тэр нь кино урлагийн хүч чадал юм. Ийм учраас кино урлаг надад чухал. Тиймээс кинонд тоглох нь миний ажил бус намайг хэн бэ гэдгийг тодорхойлдог зүйл” гэжээ.
Эх сурвалж: Vogue












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.