“Physical Asia”-гийн продюсер: Монголын багийг өөр процессоор сонгосон

“Physical: Asia” шоуны эцсийн гурван анги өчигдөр цацагдаж БНСУ-ын баг ялалт байгуулсан нь тодорхой болсон.Тус шоуг найруулсан Жан Ху Ги арваннэгдүгээр сарын 7-нд “Deadline”агентлагтай “Physical: Asia”-г бүтээн болсон шалтгааны гэх мэт зүйлсийн талаар ярьжээ.
Тэр “Ази хүмүүс жижиг биетэй гэх хэвшмэл, өрөөсгөл ойлголт байдаг. Харин ч Ази хүмүүс маш хүчтэй, улс орнуудад хүч сорьсон уламжлалт спорт байдаг гэдгийг бүх хүнд харуулахыг хүссэн” гэсэн байна. Жан Ху Ги оролцогчдыг сонгоход тухайн улс орнуудын албан тушаалтнууд санал болгож тусалсан гэжээ. Гэхдээ Монголын оролцогчдыг сонгох процесс бусдынхаас өөр явагдсан гэдгийг тэр онцолсон байна.
Түүний хэлснээр Монголын Засгийн Газрын албан тушаалтан эхэндээ БНСУ болон Монголын тамирчдыг өрсөлдүүлэх шоу хийх талаар санал болгосон байна. Ингэхдээ хоёр улсаас тус тус 15 хүн сонгож өрсөлдүүлэхийг санал болгосон аж.
Тэр Монголын ЗГ-ын албан тушаалтантай хэлэлцсэн тухайгаа ярихдаа “Хөгжилтэй санаа байна гэж би хэлсэн. Гэхдээ үүнээс илүү хөгжилтэй зүйл нь олон орныг оролцуулж, Ази тамирчдын шоу хийх явдал байсан. Бид “Physical: Asia”-г хийе гэж эцэслэн шийдвэрлэсний дараа тэд бидэнд сайн өрсөлдөгч болох тамирчид болон хүмүүсийг санал болгож тусалсан” гэжээ.
Шоунд оролцуулах улс орнуудыг “Netlfix”-ийн үйлчилгээ тэлж буй гол бүсүүдийг онилох зорилгоор сонгоогүй аж. Харин үндэсний спортыг авч үзэн сонгожээ. “Physical: Asia” шоу Азийн орнууд дахь үндэсний спортоороо олонд танигдсан тамирчдыг харуулах зорилготой байсан гэж Жан Ху Ги хэлсэн юм.
БНСУ-ын тамирчид өмнө нь “Physical 100” шоунд оролцож байсан учир давуу тал болох эсэх дээр тэрбээр нэг их давуу тал болохгүй байх гэж хариулжээ. Жан Ху Ги “Өрсөлдөөнт тоглоомууд дээр том давуу тал болж, тэмцээний үр дүнд нөлөөлөх хэмжээний зүйл биш гэж бодож байна” хэмээсэн аж.
Эх сурвалж: Prime Timer















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
SO nuud.zali ,muu sanaa, hulhiaraa hyatad yapon 2 iig davaad garsan humuus.Uhernuudiig.dandaa hoshgiruulj nuguu hed n huuhed shig bayarlaad l araasaa.kusuulsaar .....
Мэдээлэл нь зөрөөд байна. Монголын талаас нэг агентлаг 50, 50 хүнтэй гэж санал болгосон тухай ярьсан. Өмнөдийнхөн төрийн байгууллагаас нэг нь 15, 15 гэсэн гээд таарахгүй байна. Албан тушаал андуурч болох ч тоо нь зөрмөөргүй ?
단지 쇼 예능 tv게임이다. 이것은 올림픽이 아니다.
Энэ чинь худалч солонгос байна. Боки гэж залуу шал өөр юм ярьсан даа.
Баярлалаа солонгос
Haha ???? mongoloos hamgiin sain hvmvvsiig songoson ch geh shig doosh ni hiigeed baigaa yum uu haishaa yum harin ch sul hvmvvs ochison tegeed barag tvrvvlsen sain hvmvvs ochison bol avstralias hvcheer dutahgvi hvmvvs l bh bsn shvv