ОХУ Украин дахь орон сууцны барилгуудад цохилт өгч 26 хүн нас баржээ
ОХУ Украины баруун бүсэд байрладаг Тернопил хот дахь орон сууцны барилгуудад агаарын цохилт өгсний улмаас 26 хүн нас барсан байна. Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко лхагва гарагт /2025.11.19/ мэдэгдэл хийхдээ 100 гаруй хүн цохилтын улмаас гэмтсэн гэжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр ОХУ Украин дахь орон сууцны барилгууд, эрчим хүч болон тээврийн дэд бүтцүүд рүү 476 дрон, 48 пуужин харвасан байна.
Цохилтод өртсөн орон сууцны барилгуудын дээд давхрууд нь нуран унажээ. Клименко Телеграм дээр “Халдлагад өртсөн газруудад хийх ажил их байна. Хамгийн гол нь нурангид дарагдсан байж болзошгүй хүмүүсийг олох явдал. Нэг барилгын хоёр орц бүрэн шатсан байсан. Гал гарсны улмаас хүмүүс айж цонхоороо үсрэх гэж оролдсон” гэж бичсэн байна.
Цохилтын үеэр Украинтай хиллэдэг Польш улс агаарын орон зайгаа хамгаалах арга хэмжээ авчээ. Тус улс Жешув, Люблины нисэх онгоцны буудлуудыг түр хугацаагаар хааж, Польш болон НАТО-гийн сөнөөгч онгоцнуудыг нисгэсэн байна. Есдүгээр сард ОХУ-ын дронууд Польшийн агаарын хил рүү нэвтэрсэн хэрэг гарч байсан билээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ямарч улс төрийн мэдлэггүй хошин шогийн жүжигчин Украин улсыг там болгож байна.Украйнчууд энэ хүнээс салахгүй бол Украин улс байхгүй болох юм шиг байна.!!!!¡
Юу бодож ийм мэдээ цацдаг юм бэ? 1. Дайн 2. ОХУ довтолгоог энгийн иргэд нүүх хугацаа хангалттай өгсөн. 3. Ямар ч улс өөрийн орны аюулгүй байдлыг бодож алхам хийнэ. 4. Монгол улс чадамжгүй улс бишдээ.
muu buzar oros HULMASUUD FASHISTUUD
Украины ард түмэн Оросын ард түмэн хоорондоо муудалцаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайралтаа хийсэн нь зөвхөн ардчилсан үзэлтэй Украины удирдагч Зeлeнскийг хөнөөх гэсэн арван оролдлогын нэг байсан. Хэрвээ Украины удирдагч Зeлeнский эх орноосоо зугтсан бол миний Монголын ардчилал ноцтой аюулд орох байсан.
Хүн төрөлхтний ардчиллыг доройтуулахыг санаархаж байгаа хурцхан хутгаар хоолоо ч хийж чадахгүй морьгүй сэлэмгүй байж бусдын гараар дэлхийг сөнөөхийг санаархаж байгаа зөнөг В.Путинг эцсийн замд нь үдэхийг миний үзэсгэлэнт Дэлхийн бүх хүн төрөлхтөн минь хилэгнэн шаардаж байна уу?
Л.Цээеэ. Чи сэтгэцийн өвчтөн бололтой.... Эсвэл боловсрол нимгэн мэдлэг багатай ёс суртахуунгүй нэгэн юм. Морьгүй сэлэмгүй хилэгнэн , хурц хутгаар хоолоо хийж чадахгүй , зөнөг , Зеленский зугтсан бол монгол аюулд орох байсан эцсийн замд нь үдэх гэх үгнүүд чинь чамайг ямар хүн бэ сэтгэц хэр хэмжээнд байгаа вэ тодорхойлж байна. ККККККК