Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Купянскийг хяналтдаа авсан гэж мэдэгдсэнийг Украин үгүйсгэлээ

ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов пүрэв гарагт /2025.11.20/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хэлэхдээ Украины зүүн хойд хэсэгт оршдог Купянск хотыг хяналтдаа авсан гэжээ. Харин Украины зэвсэгт хүчин үүнийг нь үгүйсгэсэн байна.

Путин ОХУ-ын зэвсэгт хүчний баруун командлалын цэгт очиж Герасимовтой уулзсан юм. Герасимов түүнд Украины дайны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байхдаа  ОХУ-ын хүчин мөн стратегийн ач холбогдол бүхий Покровск хотын 70 хувийг, Вовчанскийн 80 гаруй хувийг хяналтад авсан гэжээ. Украины зэвсэгт хүчин мөн эдгээр мэдэгдлийг нь үгүйсгэсэн байна. Украины дайны 1,200 км гаруй фронтын шугам дагуух хамгийн хүнд тулаан Покровск хотод явагдаж, Украины хүчин хатуу эсэргүүцэл үзүүлж байгаа гэж Герасимов хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэлээд хэд хоногийн өмнөх мэдээ шиг. За тэгээд үгүйсгээд одоо яахав дээ. Өнөө биш гэхэд удахгүй эзлэгдэх нь тодорхой болсон. Сүүлд харахад 3 талаасаа бүслэгдсэн ухрах жоохон зурвас л байналээ. Баруунаас тусламж гуйхад нь хэрэгтэй байдаг юм байхдаа.

Холбоотой мэдээ

Back to top button