Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: АНУ-ын төлөвлөгөө энхийн суурь болох боломжтой

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.11.22/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын санал болгосон төлөвлөгөө Украинд энх тайван тогтоох суурь болох боломжтой гэжээ. Гэхдээ Киев энэ төлөвлөгөөг хүлээн авахгүй бол ОХУ-ын хүчин фронт дээр урагшилсаар байх болно хэмээсэн юм.

Вашингтоны боловсруулсан төлөвлөгөө нь үндсэндээ Москвад бүрэн буулт хийж, хүссэн бүхнийг нь өгөхөөр нөхцлүүдтэй. Барууны холбоотнууд тус тохиролцоог эсэргүүцсэн бол Украин хэлэлцэхэд бэлэн хэмээсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд пүрэв гараг /2025.1127/ хүртэл төлөвлөгөөг хүлээн авах хугацаа өгсөн байгаа.

Путин хэлэхдээ тэрхүү төлөвлөгөөг нарийвчлан ярилцаагүй байгаа гэжээ. Украин болон Европ уг төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа ч ОХУ фронт дээр ахиц гаргаж буйг тэд ойлгож байгаа хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Украины ард түмэн Оросын ард түмэн хоорондоо муудалцаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайралтаа хийсэн нь зөвхөн ардчилсан үзэлтэй Украины удирдагч Зeлeнскийг хөнөөх гэсэн арван оролдлогын нэг байсан. Хэрвээ Украины удирдагч Зeлeнский эх орноосоо зугтсан бол миний Монголын ардчилал ноцтой аюулд орох байсан. Бид Украиныг дэмжиж байгаад ялалтанд хүргэсэн. Энэ нь миний Монголын Ардчилсан Их Монголын Ардчилал Дэлхийн бүх хүн төрөлхтний ардчилал гэдэг нь батлагдсан. Хүн төрөлхтний ардчиллыг доройтуулахыг санаархаж байгаа хурцхан хутгаар хоолоо ч хийж чадахгүй морьгүй сэлэмгүй байж бусдын гараар дэлхийг сөнөөхийг санаархаж байгаа зөнөг В.Путинг эцсийн замд нь үдэхийг миний үзэсгэлэнт Дэлхийн бүх хүн төрөлхтөн минь хилэгнэн шаардаж байна уу?
Мөн Украины улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх сэргээн босголтын ажиллагааг саатуулж байгаа хоёр үзүүртэй зүү шиг Д.Трамп хүүрийг эцсийн замд нь үдэхийг миний үзэсгэлэнт Дэлхийн бүх хүн төрөлхтөн минь хилэгнэн шаардаж байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button