Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ болон Украин шинэчилсэн энхийн төлөвлөгөөнд нэмж хэлэлцэх зүйлс бий

АНУ болон Украины төлөөлөгчид Швейцарын Женев хотноо уулзаж энхийн тохиролцоог хэлэлцсэн. Тэрхүү энхийн тохиролцоог Вашингтон, Москва хоёр л хэлэлцэж гаргасан тул ОХУ-д хэт ээлтэй байна гэж барууны орнууд эсэргүүцэл үзүүлээд байсан юм. Тэгвэл Вашингтон, Киевийн төлөөлөгчид ням гарагт мэдэгдэл хийхдээ тус тохиролцоог шинэчилж, боловсруулсан хэмээсэн.

Хоёр талын төлөөлөгчид даваа гарагт /2025.11.24/ нэмж хэлэлцэж, санал зөрөлдөөд буй зарим асуудал дээр ойлголцолд хүрэх гэж оролджээ. Даваа гарагийн хэлэлцээний дараа Украины албан тушаалтнууд уулзалтын хариуг тайлагнахаар эх орон руугаа буцсан байна. Тус өдөр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн сошиал хуудас дээрээ шинэ ахиц дэвшил гарсан байж магадгүйг илтгэсэн утгатай зүйл бичжээ. Тэр “ОХУ, Украины энхийн хэлэлцээрт томоохон ахиц дэвшил гарсан байх боломжтой юу? Ахиц гарсан гэдгийг харах хүртлээ бүү итгэ. Гэхдээ сайн зүйл явагдаж байж магадгүй” гэсэн юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт хэлэхдээ зарим зүйл дээр санал зөрөлдөөнтэй үйлдсэн ч тэдгээрийг шийдэж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт мэдэгдэл хийхдээ төлөвлөгөөнд зөв нөхцөлүүдийг оруулсан ч Трамптай хэлэлцэх ёстой эмзэг асуудлууд бий хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button