Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Украин, ОХУ тохиролцоонд хүрэх ёстой сүүлийн хугацаа гэж байхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд энэ пүрэв гараг /2025.11.27/ гэхэд Вашингтон, Москвагийн санаачилсан энхийн тохиролцоонд хариу өг гэж тулгасан. Тэгвэл тэрбээр мягмар гарагт /2025.11.25/ үүнээсээ буцсан байна. Тэрбээр ерөнхийлөгчийн нисэх онгоцноос сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө АНУ-ын төлөөлөгчид ОХУ, Украинтай хэлэлцээ хийж ахиц гаргаж байгаа гэжээ.

Вашингтон, Москвагийн хэлэлцэж санаачилсан энхийн төлөвлөгөөг АНУ Украинтай хэлэлцэж шинэчилсэн. Учир нь гэвэл төлөвлөгөөний анхны хувилбар нь Москвад хэт ээлтэй байна гэж барууны орнууд болон Киев үзэж байсан юм. Трамп хэлэхдээ түүний тусгай элч Стив Виткофф ирэх долоо хоногт Москвад айлчилж Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана хэмээжээ. ОХУ дайны талбарт давуу талтай байгаа бололтой учир тохиролцоонд хүрэх нь Украины ашигт сонирхолд нийцнэ гэж тэр хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button