Гвиней-Бисау улсад төрийн эргэлт боллоо
Гвиней-Бисау улсын засгийн эрхийг зэвсэгт хүчний хэд хэдэн офицер хүчээр авсан гэдгээ лхагва гарагт /2025.11.26/ мэдэгджээ. Тус улс ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өнөөдөр /2025.11.27/ зарлах байсан юм. Зэвсэгт хүчний төлөөлөгч Диниз Н’Чама улсын телевизээр мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгч Умаро Сисоко Эмбалог татан буулган, сонгуулийн үйл явцыг зогсоож, хил хаан хөл хорио тогтоож байна гэжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Эмбалогийн гол өрсөлдөгч байсан Фернандо Диас мэдэгдэл хийхдээ зэвсэгтэй хүмүүс түүнийг баривчлахаар оролдсон хэмээсэн байна. Түүний хэлснээр 2019 оны сонгуульд Эмбалод ялагдсан Ерөнхий сайд асан Домингос Симоес Перейраг саатуулжээ. Диас “Би сонгуульд ялсан учир бид төрийн эргэлтийн бай боллоо” гэж хэлсэн байна.
Африкийн холбоо болон Баруун Африкийн бүс нутгийн “ECOWAS” бүлэг лхагва гарагийн орой /2025.11.26/ хамтарч мэдэгдэл гаргахдаа төрийн эргэлт явагдсанд гүн санаа зовж байна гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пуч гэдэг юм.