Хонконгийн орон сууцны барилгууд шатсаны улмаас нас барсан хүний тоо 94-т хүрчээ
Хонконгийн Тай По дүүрэгт байрлах орон сууцны хороололд лхагва гарагт /2025.11.26/ гал гарсны улмаас нас барсан хүний тоо 94-т хүрсэн байна. Тус хотын албан тушаалтнууд мэдэгдсэнээр 279 хүн сураггүй байгаа гэхдээ энэ тоог сүүлийн 24 цагт шинэчлээгүй юм. Гал гарах үед албаныхан барилгад гацсан оршин суугчдыг дотор нь үлдэж, аврах ажиллагааг хүлээ гэж зааварчилгаа өгчээ.
Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч барилгуудын цонхонд тогтоосон чанар муутай тор болон хуванцар хуулганууд галыг илүү хурдан тархахад хүргэсэн байж болзошгүй гэж албаныхан мэдэгдсэн байна. Орон сууцны хороололд засварын ажил гүйцэтгэж байсан компанийн гурван хүнийг баривчилж, авлигын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.
Хэд хэдэн оршин суугч хэлснээр гал гарах үед галын дохиолол дуугараагүй байна. Энэ нь тус гал Хонконгт сүүлийн 80 жил үзэгдээгүй хохиролтой гамшиг болоход нь нөлөөлсөн байх магадлалтай. Гал унтраах албаны дарга Дерек Чан хэлэхдээ гал унтраах ажиллагаа бараг дууссан тул одоо эрэн хайх, аврах ажиллагааг явуулна гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.