Трамп урьдчилж сэргийлэх зорилгоор зүрх, хэвлийгээ MRI-д харуулсан гэж эмч мэдэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп аравдугаар сард MRI-д орсон ч ямар шалтгаанаар зураг авхуулснаа нуусаар ирсэн юм. Тэгвэл түүний хувийн эмч Шон Барбареллагийн тэмдэглэлийг Цагаан ордон даваа гарагт /2025.12.01/ нийтэлсэн байна. Тус тэмдэглэлд бичсэнээр бол Трамп зүрх, хэвлийн MRI-ийг урьдчилж сэргийлэх байдлаар хийлгэсэн гэжээ. MRI шинжилгээний хариу хэвийн гарсан гэж Барбарелла бичсэн байна.
Барбарелла “Дүрс оношилгоонд оруулсан нь урьдчилж сэргийлэх зорилготой байсан. Аливаа асуудлыг эрт үед нь тодорхойлох, ерөнхий эрүүл мэндийг шалгаж, урт хугацаандаа эрч хүчтэй ажиллахыг баталгаажуулах зорилготой шинжилгээ” гэжээ. Цагаан ордон мэдэгдэл хийхдээ MRI-д орсон нь түүний ердийн товлолт үзлэгийн нэг хэсэг хэмээсэн. Мөн Трамп ням гарагт /2025.11.30/ MRI-ийн хариуг харахыг хүсэж байвал нийтэлнэ гэсэн юм. Эмч нар ихэнх тохиолдолд биед үүссэн шинж тэмдгийн оношийг тодорхойлох, эрүүл мэндийн асуудлыг хянахын тулд MRI шинжилгээ хийдэг билээ.
Эх сурвалж: Associated Press












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.