Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Шинэчилсэн энхийн төлөвлөгөө илүү дээр харагдаж байна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Франц улсад айлчилж байна. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой даваа гарагт /2025.12.01/ уулзсаныхаа дараа шинэчилсэн энхийн төлөвлөгөө илүү дээр харагдаж байна гэжээ. Ням гарагт /2025.11.30/ АНУ, Украины талууд уулзаж шинэчилсэн энхийн төлөвлөгөөг хэлэлцсэн.

Тус энхийн төлөвлөгөөний эхний хувилбарыг Вашингтон, Москва хоёр Киевийн оролцоогүй хэлэлцэж үүсгэсэн. Төлөвлөгөөний эх бичиг олон нийтэд задарсны дараа Москвагийн ашиг сонирхолд хэт ээлтэй байна гэж хүмүүс шүүмжлэх болсон юм.

Төлөвлөгөөний шинэчилсэн хувилбарын хэлэлцээний хамгийн төвөгтэй хэсэг нь нутаг дэвсгэрийн хяналтын асуудал гэж Зеленский хэлжээ. Харин Макрон хэлэлцээг урьдчилсан үе шатанд явагдаж байгаа гэсэн юм. Гэхдээ сүүлийн үед явагдаж буй дипломат үйл ажиллагаа нь Украин болон Европын аюулгүй байдлын хувьд эргэлтийн цэг болж магадгүй гэдгийг Макрон онцолжээ.

Зеленскийн мөн Европын холбоо, НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчидтай уулзсан юм. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас Украин илүү их буулт хийхэд хүрж магадгүй гэж санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэр “Бүх дарамт хохирогч дээр ирэх вий гэж би айж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

зеленский золиослогдох нь тодорхой!

Холбоотой мэдээ

Back to top button