Гадаад мэдээДЭЛХИЙ

BTS хамтлагийн гишүүд тарах тухай хэд хэдэн удаа бодож үзэж байжээ

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тарах эсэх тухай хэд хэдэн удаа бодож үзсэн гэж ахлагч RM ярьжээ. Тус хамтлагийн бүх гишүүн цэргийн алба хаасан тул ирэх жил бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэлт хийхээр бэлтгэж байгаа юм. RM хэлэхдээ хамтлагийн шинэ цомгийн бэлтгэл ажил сайн явагдаж байгаа гэжээ.

Тэрбээр “Weverse” дээр шууд дамжуулалт хийхдээ “Тарах эсвэл үйл ажиллагаагаа зогсоох нь сайн шийдвэр эсэх талаар олон арван мянган удаа бодож үзсэн. Энэ багийг авч явж байгаа зүйл бол бидний бие биеэ гэсэн сэтгэл болон энэхүү шууд дамжуулалтыг үзэж буй хүмүүсийн хайр, хүндлэл. Цомгийн бэлтгэл ажил хийгдэж байгаа. Өдөр бүр контент хийж, бэлтгэл ажил явуулж байна. Бэлтгэл ажлаа сайн хийсний дараа та бүхэнд үзүүлнэ” хэмээсэн байна.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Халуун охид таныг хүлээж байна - - Hot21.fun

Холбоотой мэдээ

Back to top button