Гадаад мэдээ
Hans Zimmer шинэ Harry Potter цувралын хөгжмийг зохионо

Алдарт хөгжмийн зохиолч Hans Zimmer HBO-н бүтээж буй Harry Potter шинэ цувралд хөгжмийн зохиолчоор оролцохоор болжээ.
Мөн түүнээс гадна Russell Emanuel, Steven Kofsky болон Bleeding Fingers студийн хөгжмийн зохиолчдыг оролцуулж тус шинэ цувралд зориулсан хөгжмийг зохиолгох аж.
2027 онд үзэгдчийн хүртээл болохоор төлөвлөгдөж буй уг цувралд Inception, Dune, Gladiator зэрэг киноны хөгжмүүдээрээ алдартай хөгжмийн зохиолч Hans Zimmer оролцохоор болсон нь Harry Potter цувралын хүлээлтийг улам нэмэгдүүлж буй юм. Түүний Dune, Lion King кинонд зориулан бичсэн хөгжмийн зохиол нь Академийн авардсын Оскарын шагналыг хүртэж байсан билээ.
Т.БАТСҮРЭН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.