Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд найм давж Монгол Улсын гарди цол хүртээд байсан Н.Өсөхбаяраас допинг буюу хориотой бодис илэрсэн. Улмаар Н.Өсөхбаяр шинжилгээний хариутай холбогдуулан спортын арбитрын байгууллагуудад гомдол гаргасан.
Тэгвэл Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын дэргэдэх Допингийн Давж Заалдах Комиссоос дараах мэдэгдлийг гаргажээ. Тус мэдэгдэлд "Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын допингийн Давж заалдах комисс үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаяраас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага (НҮТББ), Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын баг-д холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч, хянаад давж заалдах журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэлээ” гэжээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.